Friday, August 4, 2017

Зэс

Зэсийн үйлдвэрийн тухай.

1.      Зэс түүний хэрэглээ.

 Зэсийг Cu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 29, нэгэн төрлийн химийн элемент юм.
Хүмүүс зэсийг 10,000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байна. Чили, АНУ зэрэг орнууд ихээхэн хэмжээний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчлэн ил уурхайгаас олборлож байна. Байгальд цэврээрээ болон бусад ашигт малтмалтай хамт оршдог.
Зэсийн нягт 8,96 г/см3, ягаавтар туяатай алтлаг шар өнгөтэй,  хайлах температур 1084,62 оС, сунамгай, зуурамтгай металл, хугарсан хэсгээрээ ягаан өнгөтэй, нимгэн хальсыг нь гэрэлтүүлж харвал хөх ногоон өнгө ажиглагдана. Зэс дээр суурилан маш олон тооны хайлшуудыг /Zn, Sn, Al, Be, Ni, Mn, Ag, Au/ бий болгохоос гадна зарим тохиолдолд P, S, O зэрэг металл биш элементүүдийг гаргаж авдаг байна. Энд гууль, хүрэл, монет зэргийг дурдаж болно.
Зэсийн хэлбэр дүрсийг амархан өөрчилж, цутгаж, нимгэн хавтан болгож элдэх, мөн нарийн утас болгох боломжтой.
Зэс харьцангуй идэвх багатай металл, агаарт болон хүчилтөрөгчийн орчинд исэлддэггүй, харин галоген, хүхэр, селентэй урвалд хангалттай хялбархан ордог. Гэтэл устөрөгч, нүүрстөрөгч, азоттой өндөр температурт ч урвалд ордоггүй. Исэлдүүлэх шинж чанартай хүчлүүд зэсэд бас үйлчилдэггүй.
Зэсийг гэр ахуй, үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг, ялангуяа шинэ технологид ихээр ашиглаж байна. Түүний цахилгаан дамжуулах өндөр чадвар /цахилгаан дамжуулах чадвар нь мөнгөний дараа орох ба хөнгөн цагаанаас 1,7 дахин, төмрөөс 6 дахин сайн байдаг/ уян зөөлөн байдал, зэвэрдэггүй шинж чанарын улмаас түүгээр цахилгааны болон харилцаа холбооны төрөл бүрийн утас, аппарат хэрэгсэл хийдэг бөгөөд тэдгээрийг хэрэглэдэггүй машин техник, цахилгаан багаж хэрэгсэл байдаггүй гэж хэлж болно. Түүнээс гадна зэс электрон палатны бүх дамжуулах хэсэгт нь хэрэглэгддэг тул орчин үеийн гол хэрэглээ болох компьютер хэрэгслүүд, гар утас, бүх машин төхөөрөмжийн компьютер удирдлагад хэрэглэж байна.
Зэсийн дулаан сайн дамжуулдаг чанар нь түүгээр халаалтын болон хөргөлтийн төрөл бүрийн төхөөрөмжийн шингэн, хий дамжуулах хоолойг хийхэд тохиромжтой байдаг.
Зэс маш сайн бордооны түүхий эд тул газар тариаланд өргөн хэрэглэнэ. Зэс нян устгах шинж чанартай. Энэ чанараар нь түүнийг эрт дээр үеэс ахуйн сав суулгад хэрэглэж байснаас гадна орчин үед эмнэлгийн төмөр эдлэлийн оронд хэрэглэх болсон. Эмнэлгийн хаалганы бариулыг зэсээр хийснээр түүний зэс гадаргууг бохирдуулсан нянгийн 90%-ийг 1 цагийн дотор устгаж байгааг эрдэмтэд судалсан байна.
Зэсийн хэрэглээний зарим жишээг дурдвал: БОИНГ онгоцонд дунджаар 4тн зэс хэрэглэдэг ба Америкийн Эрх чөлөөний хөшөөнд 81 тн зэс орсон байдаг.
Энэ дэлхий дээрх зэсийн нөөц өөрөө хязгаарлагдмал, ургаж үржихгүй байтал шинжлэх ухаан техник, технологи хөгжих хирээр зэсийн хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж, нөөц нь багассаар байгаа тул зэсийн үнэ цаашид өсөх магадлал өндөртэй.

2.      Зэсийг гаргаж авах ерөнхий технологи. /Онлайн хичээл [1]/

Зэсийг полиметаллургийн буюу гидрометаллургийн аргаар үйлдвэрлэдэг.
Зэс үйлдвэрлэх пирометаллургийн арга: Энэ нь зэсийг хүдрээс хайлуулан гаргаж авах арга юм. Үүний тулд эхлээд ядуу агуулгатай хүдрийг баяжуулан 10-35%-ын зэс агуулсан баяжмал гаргаж авна. Зэсийн хүдрийн баяжуулалтанд флотацын-хөвүүлэн баяжуулах аргыг хамгийн өргөн хэрэглэдэг. Манай зэсийн баяжмалын үйлдвэрүүд энэ ажлыг гүйцэтгэдэг.
Зэсийн агуулга өндөртэй баяжмалыг урьдчилан шатаалт хийлгүйгээр шууд хайлуулан түүхий штейн гарган авдаг. Энд нилээд зэсийн алдагдлыг хайлуулалтын шлакд ба шатаалтаас үүссэн тоостой хийний хамт алдагдахаас сэргийлдэг боловч агаар орчныг бохирдуулдаг ялгарч буй хүхрийн ангидридыг (SO2) барьж амжилгүй шууд гаргадаг дутагдалтай талтай. Зэсийн хүдрийн шатаалтын явцад ялгаран гарч буй хүхрийн ангидридыг шингээн авч хүхрийн хүчил үйлдвэрлэдэг байна
Хайлуулалтын явцад зуухны шалан дээр хайлмал штейн болох CuS ба FeS-ээс тогтсон хайлш үүсэх ба энэ хайлшны 20-60% нь Cu, 10-60% нь Fe, 20-25% нь S –ээс бүрдэнэ. Хайлмал байдалтай (Тхайлах = 950-1050 0С) штейн нь цааш хар зэс гарган авах үйл ажиллагаанд шилжинэ.
Хар зэсийг 100 тн хүртэл багтаамжтай, дотор талыг нь суурилаг шинж чанартай магнезитын тоосгоор доторлосон хэвтээ, цилиндр хэлбэртэй конверторын зууханд хайлмал штейныг агаараар хөөрөгдөх аргаар гаргаж авна. Хар зэсэнд 1-2% төмөр, никель, хар тугалга ба бусад хольц элементүүд агуулагдсан байдаг учир техникийн зориулалтаар шууд ашиглах боломжгүй байна.
Конвертороос хайлмал зэсийг түүний хоолойгоор нь гаргаж цутгах машинуудаар хэвэнд цул буюу хавтан байдлаар цутган цаашид цэвэрлэгээнд (рафинирование) өгнө.
Цэвэрлэгээг галын ба электролизын гэсэн 2 аргаар гүйцэтгэнэ. Галын арга нь :400 тн хүртэл багтаамжтай дөлийн зууханд, исэлдэлтийн үр дүнгээр, зэсээс түрүүлж хүчилтөрөгчтэй урвалд ордог Zn, Pb ба бусад хольцуудыг исэлдүүлэн ялгаж авдаг байна. Энэ үед зарим нэг ислүүд (SbO2, PbO, ZnO ба бусад ) түргэн исэлдэж ялгарч буй зуухны хийн хамт зайлуулагддаг ба нөгөө зарим хэсэг нь исэл үүсгэн (FeO, Al2O3, SiO2) шлакд шилждэг байна. Харин Au, Ag нь исэлдэхгүйгээр зэсэндээ үлддэг байна.
Ангижруулах үе шатны зорилт нь зэсийг хүчиллэгжүүлэх буюу Cu2O-ийг ангижруулж, металлаас хийг ялгаруулахад оршино. Энэ үе шатанд исэлдсэн шлакыг бүрмөсөн ялгах ба хайлмал металлын дээр исэлдэлтээс хамгаалж модны нүүрсээр бүрхэж өгдөг. Дараа нь зэсийг тавгүйтүүлэх гэсэн үйл ажиллагааг явуулна. Энэ зорилгоор хайлмал металл уруу эхлээд нойтон, дараа нь хуурай модон саваануудыг хийж өгнө. Дээрхи моднуудын хуурай ууршилт, нэрэлтээс (өндөр температурын орчинд) усны уур ба нүүрс устөрөгч ялгарснаар хайлмал металл эрчимтэй холигдож түүнд ууссан хийнүүд ялгарч (хайлмал металлын нягт өөрчлөгдөж тавгүйтэж байна гэсэн санаа) өгнө. Цэвэрлэгдэж бэлэн болсон хайлмал зэсийг зуухнаас гаргаж цутгах аргаар анодын хавтан хийж цаашид электролизын аргаар цэвэрлэгээнд дахин оруулдаг.  Галын аргаар цэвэрлэсэн зэсийн цэвэршилт нь 99,5-99,7% хүрдэг байна. Энэ аргаар хамгийн цэвэршилт өндөртэй, өндөр чанарын зэс гаргаж авна.
Электролизыг хар тугалга ба винипластаар доторлосон төмөр бетонон ба модон ваннд явуулдаг. Электролит нь 60-650 С-д халаасан зэсийн сульфатын (CuSO4) ба хүхрийн хүчлийн уусмалын хольц байна. Анод нь 1х1м-ийн хэмжээтэй 40-50 мм-ийн зузаантай дээрхи аргаар цэвэрлэгдсэн зэсээр цутгаж хийсэн хавтангууд байна. Катодод электролизийн аргаар цэвэрлэж гаргаж авсан 0,5-0,7 мм зузаантай нимгэн хавтаснуудыг хэрэглэнэ. Анодын хавтангууд нь 20-30 хоногт уусаж дуусах ба катодын хавтангууд нь 10-15 хоногт 70-140 кг болж ирнэ. Дараа нь тэдгээрийг гаргаж шинэ хавтангуудыг хийж өгнө.
Электролизын үед катод дээр ялгарсан зэсэнд устөрөгч ууссан байх ба энэ нь металл зэсийг хатуу болгодог байна. Цаашид катодын зэсийг зууханд хайлуулж зэс хуудас ба зэс утас бусад бүтээгдэхүүн гаргаж авах бэлдэцүүдийг цутган хийж бэлтгэдэг байна. Энэ үе шатанд устөрөгч бүрэн ялгардаг байна. 1тонн катодын зэс гаргаж авахад 200-400 кВт/цаг цахилгаан энерги зарцуулах ба энэ аргаар цэвэрлэж гаргаж авсан зэс нь 99,95% цэвэршилтэй байна. Зарим дагалдах хольцнууд нь ванны ёроолд шлам байдлаар тунаж үлдэх бөгөөд тэндээс Au, Ag бусад металлыг ялгаж авдаг
Гидрометаллургын арга: Энэ арга нь манай улсын Эрдмин ХХК-ны зэс ялган гаргаж буй арга бөгөөд ядуу агуулгатай зэсийн исэлдсэн хүдрийг хүхрийн хүчлийн уусмалд уусган ялгаж авсны дараа электролизын ваннад дээрхи аргаар зэсийг катод дээр хавтан байдлаар ялгаж авах арга болно. Сүүлийн жилүүдэд сульфидны хүдрийн баяжуулах үйлдвэрийн хөрс хуулалтаас гарсан исэлдсэн хүдрийг ийм аргаар ашиглаж байна.

3.      Зэсийн нөөц хэмжээ /Дэлхийн хэмжээнд/.

АНУ-ын Геологийн албаны тооцоогоор дэлхийн хэмжээнд илрүүлчихсэн байгаа зэсийн геологийн нөөц 1.6 тэрбум тонн гэсэн. Үүнээс үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох нөөц 340 сая тонн юм. Нөөцийн 40 гаруй хувь нь Латин Америкийн орнууд болон Чили, АНУ-д байгаа. Бусад нь Монгол, Австрали, Индонез, ОХУ, Канад, Казакстан зэрэг улсад төвлөрдөг.

Дэлхийн хэмжээнд зэсийн хэрэглээ жилд ойролцоогоор 4 хувиар өсч байна. Дэлхийн цэвэр зэсийн үйлдвэрлэл 30 сая тонн орчим байдаг ба түүний 2006 оноос хойших үйлдвэрлэл, хэрэглээний динамикийг 1 дүгээр зурагт үзүүлэв.

сая тонн
 
                                1 дүгээр зураг. /3-р слайд [2]/
 
Зэсийн хэрэглээгээрээ Ази тив тэргүүлдэг. Нийт хэрэглээний 64 хувь Азийн орнуудад ногдож байна. Түүний 30 гаруй хувийг БНХАУ дангаараа хэрэглэдэг. БНХАУ бол зэсийн дэлхийн номер нэг хэрэглэгч. АНУ-ыг ардаа орхиод 3-4 жил болж байна.
Зэсийн баяжмалын болон цэвэршүүлсэн зэсийн экспортлогч, импортлогч орнуудыг хэмжээгээр нь дараалуулан хоёр, гуравдугаар хүснэгтээр харууллаа.

Зэсийн хүдэр болон баяжмалын ОУ-ын худалдааны урсгал /2012он/

                                                                                                                   Хүснэгт 1.
Экспортлогч
Импортлогч
  1. Чили
  2. Перу
  3. Индонези
  4. Австрали
  5. Канад
  6. Бразил
  7. Аргентин
  8. Шинэ Гвиней
  9. Монгол
  10. Казакстан
1.      Хятад
2.      Япон
3.      Энэтхэг
4.      Ө.Солонгос
5.      Испани
6.      Герман
7.      Филипин
8.      Болгар
9.      Бразил
10.  Финланд


















Цэвэршүүлсэн зэсийн ОУ-ын худалдааны урсгал /2012/
                                                                                                                   Хүснэгт 2
Экспортлогч
Импортлогч
  1. Чили
  2. Замби
  3. Япон
  4. Орос
  5. Перу
  6. Австрали
  7. Польш
  8. Казакстан
  9. Энэтхэг
  10. Нидерланд
1.      Хятад
2.      Герман
3.      Итали
4.      АНУ
5.      Тайвань
6.      Ө.Солонгос
7.      Турк
8.      Бразил
9.      Тайланд
10.  Франц

Дэлхийн зэс үйлдвэрлэгч гол улс орнуудын бүтээгдэхүүний харьцуулсан үзүүлэлтийг 2 дугаар зурагт үзүүлэв. /2-р слайд [4]/

2 дугаар зураг. /Эх сурвалж: CRU International Limited/
4.      Монгол улсын зэсийн нөөц, хэрэглээ

Монгол Улс зэсийн баялаг нөөцтэй. “Эрдэнэт” үйлдвэрийг 35 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн бөгөөд цэвэр зэсийн 7.5 сая тонн нөөцтэй байсан. Энэ хугацаанд гурав гаруй сая тонныг ашиглаад, өнөөдрийн байдлаар дөрөв гаруй сая тонны нөөцтэй гэж үнэлэгддэг.
2014 оны байдлаар хүдэр боловсруулсан хэмжээ нь 26,1 сая тоннд хүрч 86,55%-ийн зэсийн металл авалтаар 23%-ийн зэсийн агуулгатай 516,8 мянган тонн зэсийн баяжмал, 40,7%-ийн молибденийн металл авалтаар 49,3% молибдены агуулгатай 4054 тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэсэн болно
Монгол улс 2014 онд зэсийн баяжмалын экспортоор Чили, Перу улсын дараа ороод байна. 2014 онд БНХАУ нийт 11,8 сая тонн зэсийн баяжмал импортлож 2,95 сая тонн буюу 25%-ийг Чили улсаас, 2,02 сая тонн буюу 17%-ийг Перу улсаас, 1,4 сая тонн буюу 11,4%-ийг Монгол Улсаас тус тус худалдан авсан байна. Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт Монгол улсын зэсийн баяжмалын нийт экспортын 42,3%-ийг бүрдүүлж байна.
Мөн Оюутолгойн ордын нөөцийг манай улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр 31 сая тонн зэс байгаа гэж баталсан. Үүнээс гадна Цагаан суврагад нэг сая гаруй тонн зэс байгаа. Ингээд үзэхээр Монгол Улс нийт 36 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй гэх үзүүлэлт харагдаж байна. Энэ нь хувийн жингээрээ дэлхийн батлагдсан нөөцийн бараг арав орчим хувь нь болж байна. Тиймээс Монгол Улс зэсийн салбарт өрсөлдөх чадвартай, олборлолт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж өндөр байна гэсэн үг.
Оюутолгой эхний ээлжинд цэвэр зэсийн баяжмалаар одоогийн Эрдэнэт үйлдвэртэй тэнцэхүйц хүчин чадалтай ажиллана. Яваандаа гурав дахин илүү хүчин чадалтай ажиллах боломжтой.
Түүнээс гадна зэсийн жижиг ордууд илэрсээр байгаа ба үүнийг 3 дугаар зурагт үзүүлэв.

Оюут толгой
Хүдэр: 3380,0 сая.тн
Зэс (металлаар): 31,1 сая.тн
Алт  (металлаар): 1 328  тн
Мөнгө (металлаар): 7 601 тн
Цагаан суварга
Хүдэр: 250,39 сая.тн
Зэс (металлаар): 1,6 сая.тн
Мо (металлаар): 66 167 тн
Алт : 11 тн
Арын нуур
Зэс (металлаар): 100,0 мян тн
Мо (металлаар): 57,0 мян тн
Эрдэнэт
Хүдэр: 980.0 сая.тн
Зэс: 4,18 сая.тн
Мо: 110,0 мян тн
Зуун мод
Хүдэр: 218 сая.тн
Зэс (металлаар): 150,0 мян тн
Мо (металлаар): 124,05 мян тн
Хөх адар
Зэс (металлаар): 96,7 мян.тн
Pb (металлаар): 43,2 мян.тн
Цайр (металлаар): 18,2 мян.тн
Борц Уул
Зэс (металлаар): 28.2 мян тн


3 дугаар зураг /9-р слайд [2]/

Мөн дээрх ордуудын хэмжээ, бүтцийг 3 дугаар хүснэгтээр үзүүллээ.
                                                                                                                                           Хүснэгт 3
Ордын нэр
Хүдрийн нөөц Сая тн
Зэс Сая тн
Молибден Мянган тн
Алт.
тонн
Мөнгө. тонн
Хар тугалга
Мян.тн
Жилдээ боловсруулах хүдэр. тонн

Эрдэнэт
1500
4,18
110



26,1 сая

Оюутолгой
3380.0
31,1

1328
7,601

100000

Цагаан суварга
250,39
1,6
66,167
11


14,6 сая

Зуун мод
218
0,15
124





Хөх адар

0,096



43,2


Борц-Уул

0,028






Арын нуур

0,1
57





Цэвэршүүлсэн зэсийн дотоодын зах зээлийн хувьд манай улс жилдээ 3-5 сая ам долларын зэс, зэсэн бүтээгдэхүүний импортоор авч байна. /6-р слайд [2]/ Үүнийг 4 дүгээр хүснэгтээр үзүүлэв.





                                                                                                                                           Хүснэгт 4
Зэс, зэсийн бүтээгдэхүүн. /мянг.ам.доллар/ Үүнээс:
2011 он
    2012 он
4737.7
100%
2918.5
100%

Тунгаасан зэс ба хайлш /цэвэршүүлсэн зэс/
248.8
5.25%
90.6
3.10%

Зэс утас
1722
36.35%
282.2
9.60%

Цахилгаан тусгаарлах бүрхүүл суулгаагүй зэс утас, сүлжмэл тууз
1373.2
28.98%
307.2
10.52%

5.      Зэсийн үйлдвэрийн үр ашиг, тойм тооцоо.

Зэсийн зах зээлийн гол хэрэглэгч болох БНХАУ, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тааруу гарч байгаагийн улмаас зэсийн ханш сүүлийн 4 жилийн доод түвшинд   хүрч   буурлаа.   
БНХАУ-ын зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 2014 оны 12-р сарын байдлаар 6422.23 ам.доллар/тн-д хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч 11-р сарын дундаж үнэтэй харьцуулбал  4.16%-иар  буурсан  үзүүлэлт  юм.  Сарын  эхээр  зэсийн  үнэ  тогтвортой байсан бөгөөд 12-р сарын 15-ний өдөр 1 тонн зэс 6560 ам.доллараар үнэлэгдэж байсан нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болоод байлаа. Гэвч ердөө 2 хоногийн дараа буюу 12-р сарын 17-ний өдөр зэсийн үнэ 6306 ам.доллар/тн болтлоо буурч, тухайн сарын хамгийн бага үзүүлэлтийг үзүүлснийг 4 дүгээр зургаар харуулав.  /зэсийн үнэ, ханш [7]/

        

4 дүгээр зураг /зэсийн үнэ, ханш [7]/

Дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон улсууд нэг тонн зэсийг дунджаар 2000 ам.доллараар үйлдвэрлэдэг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрээс тонн зэс 4000 ам.доллараас илүү өртгөөр гардаг юм. Гэхдээ борлуулах үнэтэй харьцуулахад ашигтай байна. Цаашид их хэмжээгээр үйлдвэрлээд, туршлагажаад ирэхээр өөрийн өртгийг хямдруулах боломж байгаа.
Дэлхийн эдийн засаг 2008 онд хямрахад зэсийн үнэ унасан. Харин дараа жилээс нь сэргэж эхлэхэд дахин өссөн удаатай. Тухайн үед үнэ өсөхөд Шанхайн биржид худалдаалж буй зэсийн нөөц 21 хувиар буурч, 546 мянган тонн болж байжээ. Эдүгээ металлын биржүүдийн нөөц хэвийн байгаа аж. Гэхдээ дэлхийн эдийн засгийн байдал тогтворжиж сэргэхэд үнэ өсөх магадлал бий хэмээн тооцож байгаа юм.
Зэсийн хэрэглээгээр Хятад дэлхийд тэргүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд  хэрэглээ нь буурчээ. Жишээлбэл, дэлхийн эдийн засаг ид бужигнаж байсан 2010 онд 7.4 сая  тонн цэвэр зэс ашигласан аж. Гэтэл дараа жилээс нь хямралын нөлөөгөөр буурч 6.9 сая тонн руу орж ирсэн байдаг. Хятадад хамгийн бага тээврийн зардлаар зэс нийлүүлэх боломж бидэнд байгаа.


Өнөөгийн зорилго
Ойрын зорилт
Хэтийн мөрөөдөл
Дараагийн зорилт




Тиймд бид зэс хайлуулах үйлдвэрийг бий болгох боломж дүүрэн байна. Зэсийн үйлдвэр бий болгосноор монголд цахилгааны, холбооны төрөл бүрийн утас үйлдвэрлэх үйлдвэрүүд бий болох боломжтой болно. Хэрэв зэс утас үйлдвэрлээд ирвэл хамгийн энгийн технологитой цахилгаан хөдөлгүүрүүд үйлдвэрлэдэг үйлдвэрүүд гараад ирнэ. Цаашилбал цахилгааны аппарат хэрэгсэл, электроникийн үйлдвэрүүд, химийн үйлдвэрүүд хөгжих суурь тавигдана. Энэ бүхнийг зураган хэлбэрээр 4 дүгээр зурагт үзүүлэв.

4 дүгээр зураг. /8-р слайд [2]/

Зэс үйлдвэрлэхэд нэг том бэрхшээл нь үйлдвэрлэсэн зэсээсээ 2 дахин их хэмжээтэй хүхрийн хүчил гарч ирдэг. Түүнийг хэрэглэх үйлдвэр монголд байдаггүй ба гадаад зах зээлд борлуулах боломж нь бас муу байдаг. Дөрөвдүгээр хүснэгтээр жишээ болгон 580000 тонн зэсийн баяжмалаас зэс гаргаж авахад гарах бүтээгдэхүүнүүдийн хэмжээг үзүүлэв. /4-р слайд [3]/

                                                                                                                               Хүснэгт 4.
Бүтээгдэхүүн
Хэмжих нэгж
Хэмжээ. тн

Зэсийн баяжмал
т/жил
530000

А зэрэглэлийн катодын зэс
т/жил
120000

Стандарт зэс
т/жил
1186

Элементийн хүхэр
т/жил
110049

хүхрийн хүчил
т/жил
201385

Анодын шлам
т/жил
1190
Мөн эдгээр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг 5 дугаар зурагт үзүүллээ.


5 дугаар зураг. /31-р слайд [2]/

Манай улсын хувьд энэ их хэмжээний хүхрийн хүчлийг ашиглах боломж бас байдаг. /16-18-р слайд [4]/  Энэ нь:
1.      Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг ашигласнаар фосфорын бордоо үйлдвэрлэх боломжтой юм. Фосфорын бордоог үйлдвэрлэж Хятад, Орост зарах боломжтой ба энэ нь зэс үйлдвэрлэхээс дутуугүй ашигтай бизнес болно /1тн фосфорын бордоо ойролцоогоор 1000$ хүрдэг/. Өнөөдөр фосфоритын ордыг хөвсгөл нуурын эко системд муугаар нөлөөлнө гэх нутгийн иргэдийн хөдөлгөөнөөс айгаад шийдэж чаддаггүй. Уг нь энэ орд Хөвсгөл нуураас 70 гаруй км урагш, Мөрөн хотоос хойш 20км-т, ямар нэг ой модгүй, дов толгод бүхий газарт байдаг юм. Ганцхан түүнийг үндэслэл судалгаатайгаар тайлбарлаж чаддаггүйгээс, улс төрчид нэр хүндээ сэвтэйхгүй гэсэндээ энэ асуудлыг ярьж чаддаггүй
2.      Ураны үйлдвэрт бас ихээр хэрэглэж болдог. Гэхдээ мөн манайд хөдөлгөөнүүдийн эсэргүүцлийг давж сэтгэх хүн монголын төрд цөөдөөд байдаг.
3.      Жоншны баяжмалын үйлдвэрлэхэд хүхэрт натрийг багагүй хэрэглэх ба жонш нь металлургийн болон химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог
4.      Химийн үйлдвэрүүд, зэс дээр суурилсан хайлшууд дагаж бий болсноор олон шинэ  барилгын болон бусад салбарт хэрэглэх материалыг дотооддоо бий болгох боломжтой.

Зэс үйлдвэрлэх үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг түүний ТЭЗҮ-г хийсний дараа тухайн нөхцөл байдлаас хамаарч тодорхойлогдоно. Гэхдээ өмнөх туршлага дээр үндэслэн зэсийн үйлдвэрийн хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцооны талаар тойм мэдээлэл олгох зорилгоор 5-8 дугаар хүснэгтүүдэд үзүүлсэн судалгаа тооцоог орууллаа.
Зэсийн үйлдвэрийн хөрөнгө оруулалт болон бусад үзүүлэлтийг, олон улсын тэргүүлэх технологиор үйлдвэрлэх нөхцөлд ямар байхыг 5 дугаар хүснэгтээр үзүүлэв.  /28-р слайд [2]/                                                                                                                                             Хүснэгт 5
Үзүүлэлт
Noranda
1995
Ausmelt
Outokumpu
2002
1997
2008
Төсөл хийгдэх үеийн зэсийн үнэ (ам.д/тн зэс)
2100
2200
6500
1500
Баяжмал (тн /жил)
Cu агуулга (%)
310 131
33
188 500
21,4
120 000
25,2
436 700
22,9
Металл авалт (%)
98
97.9
98
98
Хүчин чадал (тн /жил)
100 000
катод
40 000
хар зэс
30 000
хар зэс
100 000
катод
Хүхрийн хүчил (тн /жил)
329 000
-
127 700
414 000
Гипс (тн /жил)
-
340 000
-
-
Мөнгө (тн /жил)
16,7
-
-
24
Цахилгаан энерги (МВт)
45
17

40
Хөрөнгө оруулалт (Сая U$)
246,2
81,5
123,96
500
1тн бүтээгдэхүүнд ногдох хөр.оруулалт (ам.д/тн)
2462
2037
4132
5000
Үйлдвэрлэлийн зардал (U$/тн)
510
361
887
575

Мөн жилд 120 мян.тн катодын зэс гарган авах  үйлдвэрийн эдийн засгийн
урьдчилсан
тооцооны харьцуулсан шинжилгээг /2015-2030 он/ 6 дугаар хүснэгтээр үзүүлэв.
Пирометаллургийн технологиор: Финляндын OUTOTEC компанийн Flash Smelting, TSL (Ausmelt, Isamelt) технологиудыг харьцуулсан эдийн засгийн урьдчилсан тооцооны үзүүлэлтүүд /29,30-р слайдууд [2]/
                                                                                                                                           Хүснэгт 6
Үзүүлэлтүүд
Хэмжих нэгж
1 тонн катодын зэсийн үнэ
7000 долл/тн
5000 долл/тн
TSL
Flash Smelting
TSL
Flash Smelting
1.
Борлуулалтын хэмжээ
мян.тн




1.2
             катодын зэс
мян.тн
1896
1896
1896
1896
1.3
             мөнгө
тн
376,2
375,4
376,2
375,4
1.4
             селен
тн
332
332
332
332
1.5
             хүхрийн хүчи
мян.тн
9030
9012
9030
9012
2.
Борлуулалтын орлого
сая.долл
14784
14781
10992
10989
2.1
          катодын зэс
сая.долл
13272
13272
9480
9480
2.2
         мөнгө
сая.долл
121
120,7
121
120,7
2.3
          хүхрийн хүчил
сая.долл
1355
1352
1355
1352
2.4
              селен
сая.долл
37
37
37
37


                                                                                                                   Хүснэгт 6-н үргэлжлэл
Үзүүлэлтүүд
Хэмжих нэгж
1 тонн катодын зэсийн үнэ
7000 долл/тн
5000 долл/тн
TSL
Flash Smelting
TSL
Flash Smelting
3.
Зэсийн үйлдвэрийн ашиглалтын  ба бусад зардал: үүнээс
сая.долл
13358
13659
9666
9968
3.1
Худалдан авах зэсийн баяжмал
сая.долл
11988
11963
8296
8272
3.2
Материал, сэлбэг хэрэгслийн зардал
сая.долл
375
285,5
375
285,5
3.3
Цахилгаан эрчим хүч
сая.долл
163
285,9
163
285,9
3.4
Цалин хөлс
сая.долл
44,1
75,7
44,1
75,7
3.5
Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл
сая.долл
4,41
7,57
4,41
7,57
3.6
Үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэл
сая.долл
279
453
279
453
3.7
Тээвэрлэлтийн зардал /катодын зэс/
сая.долл
190
190
190
190
3.8
Тээвэрлэлтийн зардал /хүхрийн хүчил/
сая.долл
228
228
228
228
3.9
Бусад татварын зардал
сая.долл
13
15
13
15
3.10
Бусад  зардал
сая.долл
46
124
46
124
3.11
Удирдлагын зардал
сая.долл
30
33
30
33
4.
Татварын өмнөх ашиг
сая.долл
1426
1122
1326
1021
5.
Ашгийн татвар
сая.долл
351
275
326
250

Монгол зэс хөтөлбөрт саналаа ирүүлсэн төслүүдийн харьцуулалтыг 7 дугаар хүснэгтээр үзүүлэв /37-р слайд [2]/
                                                                                                                                           Хүснэгт 7
Санал гаргагч
Технологи
Үйлдвэрийн хүчин чадал
/тн/
Хөрөнгө оруулалтын
хэмжээ
Төсөл хэрэгжүүлэх хугацаа
Хүхрийн хүчил болон дайвар бүтээгдэхүүний менежмент
1
Эрдэнэт үйлдвэр
AUSMELT
120,000
349 сая ам доллар
9.01 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө.
Хүхрийн хүчлийн үнийн өөрчлөлтийн мэдрэмжийн шинжилгээнээс харахад
хүхрийн хүчлийн үнэ 50 долл/тн болох үед төслийн өнөөгийн үнэ цэнэ 0 болж ашиггүй болно.
2
Хөгжил, Шинэтгэлийн Хороо, ЭБЭХЯ
AUSMELT-ISASMELT
90,000-130,000
ТЭЗҮ-ээр гарна.
ТЭЗҮ-д
Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглана.
3
Эрдэнэс-МGL
Galvano
62,169
126 сая ам доллар
7.7 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө.
Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай технологитой.
4
OUTOCUMPU
FLASH SMELTING
120,000
520 сая ам доллар
11,09 жил
570,4 мян.тн хүхрийн хүчил үйлдвэрлэнэ
5
“Шандмин”ХХК
Mitsubishi continuous smelter
175.000-450.000
1 тэрбум ам.дол
Барих хугацаа 30 сар
Хүхрийн хүчлийг жижиг, дунд үйлдвэрүүдэд нийлүүлнэ.

Зэсийн баяжмалын боловсруулах (TC) ба цэвэршүүлэх зардал (RC) /22-р слайд [4]/

                                                                                                                                           Хүснэгт 8
ОН
Боловсруулах зардал (TC), US$/тн
Зэсийн баяжмал
Цэвэршүүлэх зардал (RC),
US$/фунт
Зэс 
Цэвэршүүлэх зардал (RC),
 US$/тн
Зэсийн Үнэ
LME A, US$/тн
1998
85-107
0.085-0.1025
187-226
1653
1999
62-70
0.062-0.070
136-154
1572
2000
64-80
0.064-0.080
141-154
1812
2001
73-80
0.073-0.080
160-176
1578
2002
60-70
0.060-0.070
132-154
1558
2003
45-58
0.045-0.058
99-127
1779
2004
65-86
0.065-0.086
143-189
2866
2005
83-95
0.083-0.095
183-209
4396
2006
70-110
0.070-0.110
154-242
6723
2007
50-60
0.050-0.060
110-132
7117
2008 (April)
45-50
0.045-0.050
99-110
8685

Эх сурвалж: Mining cost service, 2008

Зэс, зэсийн баяжмалын борлуулах үнийн харьцуулсан судалгааг 6 дугаар зурагт үзүүлэв.


6 дугаар зураг. /10-р хуудас [8]/
Дүгнэлт:

1.      Зэсийн үйлдвэрийг монголд байгуулахад хир ашигтай байх нь зөвхөн зэсийн үйлдвэрийн талаарх судалгаанаас гадна түүнтэй холбогдох бусад үйлдвэрлэлийн судалгаа зэрэг хийгдэж, асуудлыг цогцоор нь авч үзэж байж тодорхой болох юм.
2.      Энэ удаад даалгасан ёсоор зэсийн талаар бичлээ. Гэхдээ монголд зэсийн үйлдвэр байгуулах нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж хэлээгүйг анхаарах хэрэгтэй. Ер нь монгол орны хувьд аль үйлдвэрийг байгуулах, тэд нь яаж үр ашгаа өгөх талаар тогтоохын тулд монголд үйлдвэрлэл хөгжүүлэх “мастер төлөвлөгөө” гээчийг боловсруулах ёстой байдаг.
3.      Энэ мастер төлөвлөгөө нь монголд хамгийн элбэг байдаг, шавхагдан үгүй болдоггүй өөрөөр хэлбэл жил бүр шинээр төлжин бий болж байдаг мал аж ахуй, газар тариалангийн түүхий эд дээр, мөн оюуны боломж дээр суурилсан электроникийн үйлдвэрлэл дээр түшиглэн эхлэх бөгөөд тэр үйлдвэрүүдэд шаардагдах ховор түүхий эдийг бий болгох, санхүүжилт босгох зорилгоор уул уурхайг төлөвлөдөг дараалалтай байдаг.

Ашигласан эх сурвалж:
1.      Зэсийн хүдрийг баяжуулах ба зэс үйлдвэрлэх. Онлайн хичээл. http://tugal.blog.gogo.mn/read/entry520155
2.      “Монгол зэс хөтөлбөр” ажлын хэсгийн илтгэл 2013-12 сар.
3.      Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн танилцуулга. Төслийн удирдагч, төслийн нэгжийн захирал доктор /Sc.D/ Х.Бадамсүрэн. 2015 он.
4.      Зэс хайлах үйлдвэрийн тухай. Илтгэл.
5.      Википедиа нэвтэрхий толь. https://mn.wikipedia.org/wiki/
6.      Зэс  Сu – 29 байгалийн элемент. http://www.eot.mn/mn/contents/render/4/8
7.      Ашигт малтмалын газрын вэб сайт. Зэсийн үнэ ханшийн мэдээ. http://www.mram.gov.mn/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=8&Itemid=56&lang=mn
8.      Үндэсний статистикийн мэдээ. Гадаад худалдаа. 2010 он


Г.Батсайхан 2015-11-30

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...