ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС
Данзанравжаа
Амьдрал
өөрөө
Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг.
Ги дө
Монассан
Өнгөрсөн үеэ хэдийчигээ бүрэн дүүрэн ухамсарлана, орчин
цагаа бид төдий чинээ тодорхой ойлгож чадна. Нэгэнт үеэ өнгөрөөсөө зүйлсийн
утга учирт гүнзгий нэвтэрснээр хожим ирээдүйн утга учрыг нээн олно. Эргэн харж
байж л бид урагшаа алхана.
Александр
Герцен
Бидний эд баялаг бол эрүүл мэнд, энгийн амьдрал, эрх
чөлөө, бие сэтгэлийн бат бэх чанар, шударга сайныг хайрлах, хөршүүдтэйгээ эвтэй
байх, найз нөхөдтэйгөө ойлголцох, золгүй явдалд автан гутрахгүй байх, үнэнийг
ямагт зоригтой хэлэх, худал хуурмагийг үзэн ядахад бөлгөө.
Франсуа
Фенелон
Өөртөө хямдхан амьдарлыг хайж яваа хүн л жинхнээсээ
өрөвдөлтэй нэгэн.
Эйвид Жордан
Олиггүй, мунхаг, бодлоггүй амьдарч байна гэдэг нь муу
амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг.
Демокрит
Үүрийн гэгээ бүрийг чи амьдарлынхаа эхлэл мэт, үдэш нар
шингэх бүрийг амьдарлыннхаа төгсгөл мэт харж бай.Эдгээр богинохон амьдрал бүхэн
чинь ямар нэгэн сайн үйлс, өөрийгөө дийлсэн ялалт, шинээр олж авсан мэдлэгээр
онцгойлон тэмдэглэгдсэн байвал зохино.
Жон Рескин
Олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж яв.
Данийл Хармс
Хүн хоёр удаа амьдардаггүй. Гэтэл нэг ч удаа амьдарч
чаддаггүй хүмүүс олон байдаг.
Фридрих
Рюккерт
Өөрийнхөө “Би”
хэмээгчийн хүрээнээс гарч чадахад л аз жаргалын нууц оршдог.
Гегель
Жаргалтай байх арга хэдэн мянга бий. Сайхан сэтгэл,
мэргэн ухааны хүчээр түүнийг олж чадаагүй хүмүүс хэрэн тэнүүчлэл, эмс хүүхэн,
архи дарснаас аз жаргалаа хайдаг.
Эрнест Ренан
Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү
нөхцөлд байгаа хүмүүстэй амьдарлаа харьцуулчих.
Франклин
Золгүй явдал тохиолдоход хүмүүс хувь заяаг, Бурханыг, ер
буруутгаж болох бүхнийг буруутгадаг ч, өөрийгөө бол хэзээ ч үгүй шүү.
Платон
Нарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийн гол нь биеэ захирч,
урагш алх.
Ромен роллан
Бүх юм нэгэнт өнгөрсөн хойно ч гэсэн, ирээдүй ямагт
үлддэг.
Кристиан
Боуви
Алдаа
онооны дэнс
Луйварчид хэрвээ шударга явахын үнэ цэнг мэддэг сэн бол,
ашиг завшаан бодсондоо л луйвар хийхээ больчих байсан.
Мөнгө бүхнийг хөдөлгөх чадалтай гэж үздэг хүмүүс л мөнгөний төлөө юуг ч хийх чадвартай байдаг.
Эр
зориг, цэх шулуун байдал гэдэг бидэнд зөвхөн дайсны эсрэг зэвсэг болоод
зогсохгүй, ер нь ямар ч цохилтыг сөрөн давж гарах дэм өгнө.
Плутарх
Айсан хүмүүсийн хувьд л айдас гэж байдаг.
Бернард Шоу
Би ямар хэмжээгээр хэлэхийг зориглоно, тэр хэмжээгээрээ л
үнэнийг ярьдаг. Нас ахих тусам үүнийг хийж зүрхлэх минь улам л цөөрөөд байна.
Монтень
Үнэн бол бидний хамгийн үнэт баялаг. Түүнийг л гамнан хямгадацгаая.
Марк Твен
Үнэнд дурласан хэн нэгэнд яруу найрагч, агуу хүн байх
шаардлага ер үгүй. Элдэв чармайлтгүйгээр л тэр нэгэнт яруу найрагч, их хүн
бөлгөө.
Жюль Ренар
Шударга байх нь манай эрин үеийн цорын ганц дээд зиндаа.
Эрнест Ренан
Ухаан бодолдоо байгаа зүйлийг хэлэхэд хэзээд бэлхэн яв.
Тэгвэл өөдргүй амьтад чамаас хол байх болно.
Уйлъям Блэйк
Хүний сайн муу зөвхөн хийж байгаа үйлээсээ ч бус, хүсч
байгаа зүйлээсээ мөн танигддаг.
Демокрит
Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр
төр.
Шопенхауэр
Шударга ёс хүчгүй байх, хүч чадал шударга биш байх-
хоёулаа аймшигтай.
Жозеф Жубер
Хүч чадал шударга ёстой нэгдэх юм бол, үүнээс илүү
хүчирхэг холбоо гэж юу байх билээ.
Эсхил
Сайн хүн байх амархан, шударга байх л хэцүү.
Виктор Хюго
Зөвхөн өөрийгөө бодож бүх зүйлээс ашиг завшаан хайдаг хүн
жаргалтай байж чадахгүй. Өөрийнхөө төлөө амьдарая гэвэл, бусдын төлөө л амьдар.
Сенека
Ихэнх хүн ямар санагдаж байгаа шигээ байдаггүй.
Готхольд
Лессинг
Бусдас илүү ухаантайгаа харуулахгүй байж чадахын тулд маш
их ухаантай байх хэрэгтэй.
Ларошфуко
Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун
бага.
Александр
Поун
Бүх муу юмны үндэс – шунал.
Жефри Чосер
Зовохоос айдаг хүн айдсаасаа болоод аль хэдийнээ зовж
эхэлчихээд байна.
Монтень
Өөрийгөө баллаж хаясан хүний тоо өрөөл бусдад баллуулсан
хүмүүсийнхээс хавьгүй их шүү.
Жон Леббок
Тэнэг цэцэн хоёр хөөрөлдөхүй
Агшин хором бүрт ухаалаг байж хэн ч чадахгүй.
Плиний
/бага/
Мэргэн ухааны үндэс бол тэвчээр юм.
Платон
Ухаантай хүн аятай таатай зүйлсийн араас бус, таагүй
бүхнээс ангижруулагч зүйлсийн араас хөөцалддөг.
Аристотель
Хүмүүс хариуг нь олж чадах асуултуудаа л сонсдог.
Ницше
Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
өөрийгөө том хүн гэж бүү бод.
Пифагор
Тодорхой зорилгогүй мэргэн ухаан төөрөлдөнө. Хаа сайгүй
байна гэдэг нь хаана ч байхгүй гэсэн үг.
Монтень
Юу ч хүний санаа шиг тийм эрх чөлөөтэй биш.
Хьюм
Ямар ч хүн байгалийн зургаас өөртөө хэрэгтэй хэсгийг л
сонгож аваад, зөвхөн тэр хэсгээ л олж хардаг.
Кобо Абэ
Өөрийн санааг хамгаалах нь бус, сайн мэдэж байх нь
хамгаас хэцүү.
Андре Моруа
Хэн ч гэсэн ойлгох зүйлээ л чагнадаг.
Плавт
Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх явдал.
Кабус
Тэнэг хүмүүсийг магтаж <алдаг>.
Демокрит
Бэрхшээл уг бэрхшээлийг туулж гарах чадварыг төрүүлдэг.
Уэндел
Филлипс
Амьдарлын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр
гурвантаа аз жаргалтай.
Жан Фабр
Ирэх цагийн төлөө бүхнийг тэсч, хүчирхэг хэвээрээ үлд.
Вергилий
Үнэн ганц, төөрөгдөл мянга
Өөрийнхөө урт удаан хүнд бэрх хөдөлмөрөөр олж авсан
мэдлэгээ ихийг мэдэхээр улайрсан шавьдаа дамжуулахаас илүү сайхан юм гэж юу
байна.
Томас
Уайлдер
Бидний нүдэнд эд юм бус, тэдгээрийн дүр хэлбэр нь тусдаг
шиг, бидний сэтгэлд ажил хэрэг, үйл явдлууд бус, тэдгээрийн тухай сэтгэгдэл л
үлддэг.
Антуан Ривораль
Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан зүйл үгүй.
Галилео
Галилей
Танин мэдэхүйн хязгаар тэнгэрийн хаяа мэт: хэдий чинээ
дөхөхийг хичээнэ, төдий чинээгээр холдон цаашилна.
Пьер Буаст
Асар их үр нөлөө дагуулсан санаанууд хэзээд энгийн
байжээ.
Лев Толстой
Мунхаг хүнтэй үнэн голоосоо, шударга маргаж болдоггүй,
яагаад Платон өөрийнхөө улсын дотор бурангуй хүмүүстэй маргалдах эрхгүй явсны
учир тэр
Монтень
Төр нийгмийн эрээн бараан
Эх орноо хайрлахад их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө
бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Буй бүхнээ түүнд зориулаагүй
бол, түүнээс бүхнийг харамласан гэсэн үг.
Людвиг Берне
Хүн бүхний дотор ард түмнийх нь бичил хөрөг хадгалаастай.
Гюстав
Фрейтаг
Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой,
гэхдээ нүд нь бүх дэлхийг харж байвал зохино.
Жорж
Сантаяна
Ямар ч нөхцөлд хатуу дэмжих ёстой зарчим гэж улс төрийн
салбарт байдаг бол, тэр нь миний бодлоор
<<Ард түмнээсээ хэзээ ч бүү хөндийр>> хэмээх ганц л зарчим.
Цетвес
Хүнд олгогдсон эрх чөлөө гэдэг бол торонд байгаа шувууных
шиг, тодорхой хил хязгаарын дотор л хүчинтэй.
Иохани
Лофатер
Төр улсын амьдрал үертэй төстэй: ямагт урагш тэмүүлж
байхдаа л сайхан. Үерийн урсгал зогсохоороо мөс юм уу, намаг болон хувирдаг.
Вильгелм
Мюллер
Пеннийн үндэслэсэн колонийн анхны сургааль <<Ард
олноо хүмүүжүүл>> байлаа. Вашингтон өөрийн аварсан ард түмэндээ мөн л
<Ард олныг хүмүүжүүл> хэмээн гэрээсэлжээ.
Томас
Маколей
Огт хүлээж авахааргүй хүмүүст үнэнийг хашгирч байгаа хүн
эцсийн эцэст арга барагдан дуугүй болдог агаад өөрийн зөв байсан
Айрис Мердок
Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам
төсөвлөж дориухан харамж нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг
багахаан хэмжээний мөнгө нь л баталгаажуулдаг.
Цетвес
Нэгдэнэ
гэдэг эхлэл юм. Нэгдмэл байдлаа хадгална гэдэг
ахиц юм. Нэгдсэн хэвээрээ ажиллана гэдэг амжилт юм.
Хенри Форд
Өрөөл бусдын сайн сайхныг бодож
байгаа хүн өөрийнхөө сайн сайхан байдлыг нэгэнт олсон байдаг
Күнз
Оролдлого, зүтгэлээ орхихоос
өөр бүтэлгүйтэл гэж үгүй
Кин Хаббард
Ёс суртахууны чанар нь санаа
зорилготой холбоотойгоор илэрдэг
Аристотель
Соёл эргэншлийн жихэнэ үзүүлэлт
бол боловсрол, баялагийн түвшин ч биш, хотуудын цар хэмжээ ч биш, арвин их
ургац ч биш харин тухайн оронд хүмүүжсэн хүний зан төлөв байдаг
Эмерсон
Ард түмний ёс суртахууны чанар
бол үндэсний нэн чухал хөрөнгө байдаг
Н.Г.
Черныщевский
Хүмүүнлэг хүн л гагцхүү шударга
байж чадна
Вовенарг
Шударга ёс байхгүй газар эрх
чөлөө үгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс байдаггүй
И. Зейме
Зүгээр суудаг хүн бол цаг
хугацааг иддэг амьтан
А.Декурсель
Хамгийн хүндтэй ялалт бол аминч
үзлийг ялах ялалт юм
П. Бауст
Өөртөө итгэхгүй байх нь бидний
ихэнх азгүй явдлын шалтгаан болдог
К. Боуви
Хүн юу хийж байна, яг тэр ажил
шигээ л байдаг
Гегель
Ямар ч ажлыг эхлэх л хэцүү
Жан-Жак
Руссо
Чи өөрөө шулуун шударга бол
доод хүмүүс чинь ажлаа тушаалгалгүй хийчихнэ. Шулуун шударга биш бол тушаагаад
байхад ч чиний үгийг сонсох хүн олдохгүй
Күнз
Өөрийгөө голно гэдэг ухаантай
амьдрах зайлшгүй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн
эхлэл тавигддаг юм.
Лев Толстой
Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү
итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт итгэ
Лев Толстой
Жинхэнэ ардын мэргэн ухаан
гэдэг нь туршлага байдаг
Наполеон
Бонапарт
Сэтгэлд нэгэн зүйлийн хүсэл байваас
Бие юуны сул амар жаргалтай
Инжинааш
Амьдрал бол уул юм. Бид удаан
авирч түргэн урууддаг.
Ги Дө
Мопассан
Сул дорой хүмүүс илэн далангүй
байж чаддаггүй
Лорашфуко
Үнэнээс айдаггүй хүнд худал
хуурмагаас эмээгээд байх юм үгүй
Томас
Жефферсон
Адгийн амьтны хүн чанарыг сэрээхийн
тулд алганы амт үзүүлэх хэрэгтэй
Аристотель
Бүх муу юмны үндэс – шунал
Жефри Чосер
Ямар ч ажлыг залхуурал маш хүнд
хүчир болгодог
Франклин
Зовохоосоо айдаг хүн айдсаасаа
болоод аль хэдийнээ зовж эхэлчихээд байна
Монтень
Тэнэг хүмүүс юунаас ч ичдэггүй
Жан – Жак
Руссо
Чи удаан амьдарсан уу гэдэг
чухал биш харин зөв амьдарсан уу гэдэг нь гол зүйл
Сенека
Младший
Бид амьдралд юу суулгаснаа л хурааж авдаг.
.........
Амьдрал хүнд бэлэг биш зээл болон ирдэг
Публилий Сир
Өрлөг түүхийн сайн ч, муу нь ч миний
багш
Н. Багабанди
Өрсөлдөгчийнхөө занганд
хөлөөрөө орохоос хэлээрээ орох нь амархан
Н. Багабанди
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ
Д.Данзанравжаа
Байгалаас ухаантай ард түмэн
гэж үгүй. Ард түмнээсээ ухаантай иөр гэж үгүй
Х. Цэвлээ
Жадаар дийлэхгүйг бийрээр
дийлхийг төрийн ухаан гэдэг
Д.Төмөр-очир
Заясан хань тэнэг бол ганц
биеийн зовлон. Засаг төр тэнэг бол түмэн олны зовлон
Р. Чойном
Ташуураар хамгаалж явсан орноо
Тархиараа хамгаалах цаг ирлээ
Л. Түдэв
Үндэсний хөгжил хүнээсээ эх авна
Хүний хөгжил хүмүүжлээс эх авна
Х. Цэвлээ
Нохой хэрэлдэх нь жингэрээ булаалдсаных
Ноёд буудалцах нь тамгаа булаалдсаных
Т. Галсан
Зарим үед төр засаг ард түмнийхээ итгэлийг алддаг. Харин
төр засаг ард түмэнд итгэж байсан түүх хэзээ ч үгүй
Антуан
Ривароль
Ард түмэн хөгширдөггүй, ухааждаггүй. Тэр үүрд хүүхдээрээ
үлдэнэ
Гёте
Дарангйлал бол зуршил юм. Тэр хөгжих чадвартай, хөгжсөөр
хөгжсөөр өвчин болон хувиодаг зуршил. Хамгийн сайн хүн ч зуршилдаа хөтлөгдөөд
адгуусны хэмжээнд очтолоо бүдүүлэг мунхаг бодог. Хүнийг цус эрх мэдэл хоёр
мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай
санагдахад хүргэнэ. Дарангулал дунд эвдэрсэн хүн хүн гэмшивч, эргээд хүн чанараа
олж авах бараг боломжгүй болно.Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм
мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг.
Федор
Достоевский
Бид хаанаас салхилж буйг сонирхохын оронд, утаа хаашаа
хийсч байгааг л харах нь элбэг
Карел Чапек
Дэлхий дээр ганцхан л шившиг бий: шударга бус хэрэг
үйлдэх
Франц
Грильпарцер
Ихэнх хүний шударга ёсыг хайрлах сэтгэл ердөө л шударга
бус явдалд өртөх вий гэсэн айдас юм шүү дээ
Ларошфуко
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг
Фрэнсис
Бекон
Нэг тал нь илүү гэгээрснээс биш, нөгөө тал нь дэндүү их
мунхагласнаас болж л хувьсгал гардаг
Антуан
Ривароль
------*---------------------*------------------------*----------
Бенжамин
Франклин:
Хэрэв хүнийг итгүүлэхийг хүсвэл оюун ухаанаас нь илүү сонирхол
дээр нь тулгуурлаж ярь.
Ажил хэргээ хөтөлж чадвал өөрийг чинь бас хөтөлж
чадна.
Ухамсарын шинжлэх ухаан нь дээд түвшиндээ хүрч хүн
хүндээ чоно гэсэн ойлголт алга болно.
А. Гитлер:
Шалгалт туршилтыг давж чаддаггүй хүн үйл явдлын хүнд
хэцүүд шантардаг юм.
Манай энэ зуунд сонгуулийн хуудас бүхнийг шийдвэрлэж
байна.
Ард түмний дотор амиа аргацаах
үзэл газар авахтай зэрэг л нийгмийн холбоо суларч эхэлдэг.
Энэ дэлхий дээр болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй.
Зөвхөн хүсэх л хэрэгтэй
Д.
Данзанравжаа:
Бусдын гэмийг нарын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ
Үнэн үнтэнг омогтны тоонд орно
Башир үгтэн сэцний суудалд сууна...
Ялахын түрүүнд ялууштай нь бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь яриа, дуу, хөгжим гурав...
Эгшин бүрийд цэгнүүштэй нь бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь билэг, ухаан, чадал гурав...
Үйл бүхнээс эрхэм нь бодох, тууривах, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх гурав...
|
No comments:
Post a Comment