Монгол улсыг хөгжүүлэх
мастер төлөвлөгөө
боловсруулах ажлын даалгавар
Өмнөх үг.
Манайд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал
/1996/, Монгол улсын ХХ1 зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр/1998/, Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод
суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого/2007/, Засгийн газрын 2008-2012 оны
үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр/2009-2016/ гэсэн
нэртэй ойрын дунд хугацааны, хэтийн бодлогын баримт бичгүүд, төлөвлөгөө байдаг.
Эдгээр баримт бичгийн бүтэц, агуулга, гарах үр
дүнгийн тооцоог харахад тэдгээрийг боловсруулсан үндэслэл, судалгаа муу, асуудлыг цогцоор авч
үздэг технологи нь зөрчигдсөн, салбар хоорондын уялдаа муутай, бүрэн цогц бишээр, ерөнхийдөө уриа маягтай
хийгдсэн байна гэж үзлээ.
Бидний боловсруулах төлөвлөгөө нь манай улсын уул уурхайн болон ХАА-н түүхий
эдийн нөөц, тархац, хүн амын суурьшлын бүтэц, хөдөлмөр эрхлэлтийн байдал,
ажиллах хүчний нөөц, бараа материал эд хэрэглээний эрэлт хэрэгцээг эхлэн судлаад,
энэ судалгааны үр дүнд тулгуурлаж Монгол орны уул уурхай, жижиг дунд болон хүнд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлно. Эндээс манайд байгаа түүхий эд дээр түшиглээд Монголд
ямар бүтээгдэхүүнүүдийг хэдий хэмжээтэйгээр үйлдвэрлэх боломжтой болохыг тогтооно. Үүнээс улбаалаад манайх хаана байрлах аль уурхайг ямар хэмжээнд ашиглах, жижиг дунд
үйлдвэрүүдийг ямар хүчин чадалтайгаар
хаана бий болгох, олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой ямар үйлдвэрийг
байгуулах тухай төлөвлөгөө бий болно гэсэн үг юм,
Энэ төлөвлөгөөн дээр үндэслэн бусад бүх салбарын хөгжлийг төлөвлөнө. Өөрөөр хэлбэл хаана,
ямар үйлдвэрүүд байгуулах, бий болохоос хамааран Монголд эрчим хүч, зам тээвэр,
ус хангамж, хот суурины төлөвлөлт хийгдэнэ. Мөн санхүүжилтийн байдлаас нь
хамаарч үйлдвэрийг бий болгох цаг хугацааг төлөвлөнө. Мөн эдгээр үйлдвэрүүдэд
хэрэгцээтэй болох боловсон хүчнийг ямар мэргэжлээр хэдэн хүн, хаана сургах нь шийдэгдэнэ.
Орон сууцнууд хаана хэдийд хэдий хэмжээгээр баригдах нь мөн энэ төлөвлөлтөөс
хамаарч шийдэгдэх болно. Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгийн хийх судалгаа,
эрдэм шинжилгээний ажлын сэдэв, хүрээ нь бас эдгээрт чиглэгдэнэ
Эндээс харахад аливаа улсын мастер төлөвлөгөөг
боловсруулах үндэс нь тухайн орны түүхий эдийн нөөц боломж дээр суурилсан
үйлдвэржүүлэлтийн төлөвлөгөө юм. Харин эрүүл мэнд, соёлын асуудал нь үүнээс бага хамаарч төлөвлөгддөг
Мастер төлөвлөгөө боловсрогдон, түүнийг
хэрэгжүүлэх цаг хугацаа нь тодорхой болсны дараа Монгол орны эдийн засгийн
өсөлт ямар болох, ажлын байр хэдээр нэмэгдэх, ажилгүйдэл хир төвшинд үгүй
болох, импорт хир хэмжээгээр буурч экспорт яаж өсөх, мөнгөний ханш яаж
өөрчлөгдөх, валютийн нөөц хир хэмжээтэй болох гэх мэтээр энэхүү мастер
төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засгийн хөгжилд ямар үр дүн гарахыг
урьдчилан тооцох боломжтой болох юм
Мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд гүйцэтгэх ажил:
1.
Эрэлт
хэрэгцээ нөөцийн судалгаа хийх
-
Монгол
орны хүн ам зүйн судалгаа, тархац, хэтийн төлвийг судална. Монголд хаана
ажиллах хүчний нөөц хир хэмжээтэй байна, тэдний боловсрол мэргэжлийн түвшин, ажил эрхлэлтийн байдлыг судална. Мөн
тухайн орон нутгийн хүнсний болон өргөн хэрэглээний барааг худалдан авах эрэлт,
хэрэгцээг судална
-
Иргэдийн
орон сууцны хангамж, хэрэгцээ. Орон сууцны дэд бүтцийн боломж.
-
Орон
нутагт хөгжүүлж болох жижиг дунд үйлдвэрийн түүхий эдийн судалгаа хийх. Үүнд
мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ, түүнийг өсгөн,
хөгжүүлж болох нөөц боломж, төлөв, жилд үйлдвэрлэх мах, сүү, ноос, тариа гэх
мэт бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээ, чанар, тархацыг нь судална.
-
Монгол
орны уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эдийн судалгаа хийх. Монголд одоогоор
нөөц батлагдсан уул уурхайн ямар ордууд байдаг, тэдгээрийн байршил, нөөцийн
хэмжээ, ашиглаж болох хүчин чадал, уурхайн баяжмалыг эцсийн бүтээгдэхүүн болгон
үйлдвэрлэх боломж, зарцуулах хөрөнгө оруулалт, хүн хүч, эрчим хүчний тооцоо.
-
Монгол
орны эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, хөгжих нөхцөл боломж, чиглэл
-
Монгол
орны ус хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв
-
Монгол
орны нийт нутгаар эмнэлгийн үйлчилгээний өнөөгийн хүрэлцээ, чадамж
-
Иргэдэд
боловсрол мэргэжил олгож байгаа өнөөгийн системийн онцлог, хүрэлцээ, чанар,
мэргэжлийн боловсролын сургалтын байршил.
2. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөө
-
ХАА-н
түүхий эд дээр түшиглэн байгуулж болох жижиг дунд үйлдвэрийн төсөл. Үйлдвэрүүдийн
нэр төрөл, түүхий эдийг бэлтгэх нөөц, зах зээлийн хэрэгцээнээс нь хамааруулж байгуулж
болох жижиг дунд үйлдвэрийн судалгаа, өнөөгийн байдал. Тэдгээр үйлдвэрүүдийн
бүтээмж, байршил, тэдгээрт зарцуулах ажиллах хүч, гаднаас шаардагдах түүхий эд
материал, эрчим хүчний тооцоо, үйлдвэр бүрийн байгуулах зардал, гарах ашиг,
өөрийн өртгөө нөхөх хугацааны ерөнхий тооцоог хийх
-
Манай
орны уул уурхайн түүхий эд дээр түшиглэн байгуулж болох үйлдвэрийн судалгаа,
өнөөгийн байдал. Тэдгээрийн байж болох хүчин чадал, тархалт, зах зээлийн байдал,
ажиллах хүч, ус, эрчим хүчний хэрэгцээний ерөнхий тооцоо. Монголд хөгжүүлж
болох үйлдвэрүүдийн тухай мэдээлэл.
-
Барилга
үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлага, байршил, хэтийн төлөв. Нийт иргэдийг орон
байраар хангахад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэлийн хүрэлцээ хангамж,
шийдвэрлэх арга зам. Барилга болон барилгын материалын үйлдвэрүүдийг
байгуулахад шаардагдах ажиллах хүчин, ус, эрчим хүч, импортын материал гэх мэт.
3. Үйлдвэрлэл хөгжихөд шаардагдах туслах салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө
-
Эдгээр
үйлдвэрүүдийг хангах эрчим хүчний системийн хөгжлийн чиг, тэдгээрийг бий болгох
арга, хэлбэр, түүнд зарцуулах ажиллах хүч, эрчим хүч, ус
-
Дээрх
үйлдвэрүүдийг байгуулахад шаардагдах усны хэмжээ, тэдгээрийг хангах арга
замууд. Ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах ажиллах хүч, эрчим хүч.
-
Эдгээрт
зориулсан зам тээврийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө, замын бүтээн
байгуулалтын ажилд зарцуулах ажиллах хүч, эрчим хүч, ус
-
Дээрх
үйлдвэрүүдийг байгуулахад шаардагдах мэргэжилтэн, инженерүүд, мэргэжилтэй ажилчидаар
хангах төсөл
4. Монгол улсын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах
-
Жижиг
дунд үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц, тархац, ажилгүй хүмүүсийн байршлаас
хамааран аль аймаг суманд, ямар чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийг ямар хүчин
чадалтайгаар байгуулахыг төлөвлөх
-
Монгол
орны импортыг олрлуулах болон экспортын чиглэлийн ямар үйлдвэрүүдийг хаана,
хаана ямар хүчин чадалтайгаар байгуулах төлөвлөгөө гаргах
-
Дээрх
үйлдвэрүүдийг байгуулахад, зарим санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхэд уул уурхайн
ямар ордоо ямар хүчин чадлаар ашиглахыг төлөвлөх
-
Үйлдвэрээ
дагаад иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөө, орон сууцны байршил, хийцэд
тавигдах шаардлага, тоо хэмжээг тодорхойлж, төлөвлөх
-
Дээрх
төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаа, санхүүжилтээс нь хамааруулан
ойрын, дунд хугацааны календарчилсан төлөвлөгөө гаргах
-
Энэ
хугацаанд хэрэглэх эрчим хүч, ус, ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлох
-
Дээрх
ажлыг хэрэгжүүлэхтэй уялдуулан эрчим хүчний бүтээн байгуулалт, инженер
техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, ус хангамжийн ажлыг гүйцэтгэх
график төлөвлөгөө гаргах
-
Ирэдийг
эх орондоо эмчлэгдэн, эмнэлгийн тусламж авч байх төлөвлөгөө гаргах
5. Макро, микро эдийн засгийн үр дүнгийн анализ хийх
Мастер төлөвлөгөө хэрэгжиснээр нийгэм эдийн
засгийн доорхи үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөхийг жилээр, 5 жилээр тооцож
гаргана. Үүнд:
- Нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ /Дэлхийн банк, ОУБайгууллагын аргачлалаар/
- Улсын эдийн засгийн өсөлтийн хэмжээ
- Дэлхийн хүний хөгжлийн индексээр дээшлэх хэмжээ
- Ядуурал буурах хэмжээ
- Манай орны өрсөлдөх чадварын үзүүлэлтийн хэмжээ
- Улсын төсөв бүрдэлт, зарцуулалт, төсвийн алдагдал
- Бодлогын хүү
- Инфляцийн түвшин
- Ажилгүйдэл
- Гадаад худалдааны баланс
- Гадаад валютын нөөц
- Засгийн газрын өр
- Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээний багассан байдал
- Экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээний нэмэгдсэн байдал
Төлөвлөгөө хэрэгжих нөхцөл
-
Төрийн
бүтэц, эрх үүргийн хуваарилалтийг шинэчлэн боловсронгуй болгосон байна
-
Төрийн
албанд хариуцлагын тогтолцоог бий болгож, ил тод нээлттэй ажилладаг болгосон
байх
-
Төрийн
албанд мэргэжлийн өндөр чадвар, туршлагатай, ёс зүйтэй хүмүүсийг ажилд авдаг,
мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулдаггүй болсон байна.
-
Засгийн
газрын бүтцийг судалгаан дээр үндэслэн, оновчтой, цомхон чадварлаг болгож, ажил
хийж яваа хүмүүст төрөөс дарамталдаггүй, тус болдог, тэдэнд үйлчилдэг системийг
бий болгосон байна
-
Төсвийг
зохиох аргачиллыг хуульчилж уг хуулийг хатуу мөрдөх нөхцлийг бий болгосон байна
-
Төрийн
хяналтын системийг зөв голдрилд нь оруулж, тэднийг шударга, хариуцлагатай
ажилладаг болгоно.
-
Шийдвэр
гаргагчид хөрөнгөний шуналгүй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй
Шаардагдах мэргэжилтэн:
-
Уул
уурхай, геологи, баяжуулалтын чиглэлийн-3 хүн
-
Хүнд
үйлдвэрлэлийн технологич, механикч-2 хүн
-
ХАА-н
чиглэлийн-2 хүн
-
Хөнгөн
хүнсний үйлдвэрийн технологич, механикч 3-4хүн
-
Зам,
эрчим хүчний чиглэлийн 2 хүн
-
Төсөв
санхүүч-1 хүн
-
Байгаль
орчин усны чиглэлийн 1 хүн
-
Эрүүл
мэндийн салбарын мэргэжилтэн-1хүн
-
Боловсролын
салбарын мэргэжилтэн-1 хүн
Нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах болно
Г.Батсайхан. 2012.10.09
No comments:
Post a Comment