Tuesday, December 1, 2020

II. ТӨРИЙН СИСТЕМИЙН ХЯМРАЛ НЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД МУУГААР НӨЛӨӨЛСӨН.

Төр нь хямралтай, төрийн эрх барьж байгаа хүмүүс нь хувийн эрх ашгийг мөн намын эрх ашгийг түмний эрх ашгаас дээгүүр тавьсан үед улс орон хөгжин дээшлэх боломж байдаггүй. Зарим хүн манай эдийн засаг олон дахин тэлсэн, үндэсний нийт бүтээгдэхүүн байнга өсөж байгаа, олон автомашинтай болсон, өндөр барилгууд баригдсан энэ манай орны хөгжин дээшлэлт биш үү гэж асуух байх.

Улс орон хөгжин, дээшлэнэ гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлахад иргэдийн цалин дээшилж /ядаж хөрш орнуудынхаа хэмжээнд хүрч/, амжиргаа нь сайжирч, тэлж буй эдийн засгаа даган, улсын валютын нөөц нэмэгдэхийг хэлнэ.  

Улс орны хөгжлийн үндэс нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог. Тэр дундаа экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байдаг.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд эхлээд төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөөг нарийн, судалгаан дээр үндэслэн, зөв төлөвлөх шаардлагатай. Хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөө нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээр суурилан хийгдэнэ.

Өнөөдөр манайд хэрэгжүүлж байгаа хөгжлийн хэтийн бодлого төлөвлөгөөнүүд нь хэт ерөнхий, тунхгийн чанартай, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга технологи нь бүрхэг, тавигдсан тоо хэмжүүр нь баримжаалсан шинжтэй байна. 

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх үед хүрсэн үр дүн нь бас тодорхой биш, төлөвлөсөн ажил хийгдсэн ч гэж ойлгож болохоор, хийгдээгүй ч гэж ойлгож болохоор байдаг. Тийм учраас төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн үед голдуу чанарын үзүүлэлтээр бус тоон үзүүлэлтээр, “100 ажил хийхээс 85 нь биелсэн байна” гэх байдлаар тайлагнадаг. 

Өөрөөр хэлбэл бид хэтийн бодлого төлөвлөлтөө хийж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь дараах шалтгаантай байна:

Friday, November 20, 2020

I. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СИСТЕМИЙН ХЯМРАЛ

Монгол улс ардчилал, зах зээлийн системд шилжсэнээс хойш олсон ололт амжилт багагүй байгаа ч яг өнөөдөр засаж залруулахгүйгээр улс орон цаашид хөгжих боломжгүй болчхоод байгаа, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байдлыг бий болгоод байгаа гол асуудлуудыг дурдвал:

  • Төрийн удирдлагын бүтцэд хямрал бий болсон.
  • Төрийн удирдлага нь тогтворгүй, нам нь “төрийн дээр” гарчихсан.
  • Төрийн албан тушаалтнууд нь хувийн болон бүлгийн эрх ашгийг улс, нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг болсон бөгөөд энэ нь нийгмийн дунд хэвийн асуудал мэт харагдах болсон.
  • Төр, нийгмийн харилцаанд авилга, хуйвалдаан гүнзгийрсэн.
  • Төрийн алба нь мэргэжлийн чадамжаа алдаж, хүнд суртал ноёлсон, хариуцлагын тогтолцоо үгүй болсон.
  • Бизнес эрхлэхэд төрийн дарамт ихтэй болсон.
  • Хууль, шүүхийн өмнө иргэдийн тэгш байх эрх алдагдаж, ядарсанд хатуу, мөнгөтэйд бол үйлчилдэггүй гэж хэлэхэд хилсдэхгүй болсон.
  • Олон улсын түвшинд Монгол нь өрөнд баригдчихсан, найдваргүй, тогтворгүй, итгэж болохгүй, гэрээний болон санхүүгийн сахилга бат сул улс гэж дүгнэгддэг болчихсон
  • Үйлдвэрлэлийн хөгжил сул, үйлдвэрлэлээс орж ирэх орлого нь ерөнхийдөө уул уурхайн олборлолт дээр тогтдог
  • Ядуу амьдрал, чанаргүй бараа, бохир аюултай орчноос /агаар нь утаатай, хөрс нь бохир/ болж иргэд амьдрал, эрүүл мэндээрээ хохирч байгаа
  • Иргэд ажлын чадвар муу, халамжид найддаг, цалин, орлого бага г.м

Энд хэн буруутай юм бэ? Юунаас болоод байна вэ? гэдэг асуултууд гарна. Улс орны хөгжлийг хойш татсан дээрх сөрөг зүйлс бий болсон эх үндэс, зүй тогтлыг судлаад үзэхэд энэ нь төрийн буруу тогтолцооноос эхлэлтэй байна.

Эдгээрийг дараалал, зүй тогтлоор нь дараах байдлаар тодорхойлж болно.

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...