Monday, March 1, 2021

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бус хорогдолгүй байхыг төр хариуцна гэсэн үг. Үүний тулд малыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд өвс тэжээлээр дутаахгүй байх арга хэмжээг төр зохион байгуулахыг хэлнэ. Гэхдээ энэ бүхнийг төрийн мөнгөөр хийгээд байна гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл малчин хүн мал маллаж, ашиг шимийг нь хүртэх гэж байгаа бол малыг эрүүл, зүй бус хорогдолгүй байлгахын тулд тэдний заавал хэрэгжүүлэх үүргийг төрөөс шаардах эрхтэй гэсэн үг.

Өнөөдөр өвс тэжээлийг нь бэлдээгүйгээс мал зуданд хорогдож байна, халдварт өвчин тусаад малыг устгалд оруулдаг. Энэ бүхэнд малыг ямар ч хамгаалалтгүй гарзанд нь гаргаад, харин малчинд нь нөхөн олговор олгодог. Энэ чинь төр мал сүргээ хамгаалаад байна уу, малчныг нь хамгаалаад байна уу гэдэг асуудал үүсч байна. Уул нь төрийн хамгаалалтад байгаа малыг үхүүлсэн, өвчлүүлсний төлөө малчинтай хариуцлага ярих ёстой биш үү.

Wednesday, February 10, 2021

IV. МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ЮУ ХИЙХ ВЭ?

1. Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах тухай. 

Манайд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Үндэсний хөгжлийн цогц бодлого, үйлдвэржүүлэх хөтөлбөр гэх мэт багагүй тооны ойрын, дунд хугацааны болон хэтийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө байдаг. Гэхдээ эдгээр баримт бичгээс хэрэгжих нь бага, гол төлөв цаасан дээр үлддэг гэж хэлж болно. 

Энэ нь хэд хэдэн шалтгаантай боловч тэдгээрийн нэг гол шалтгаан нь үндэслэл судалгаа муутай, хүрэхээр зорьж тавьсан тоонууд нь тооцоонд үндэслээгүй, мөрөөдлийн шинжтэй байдаг тул төрийн дараагийн залгамж үе нь тухайн баримт бичигт итгэдэггүй, ойшоодоггүй байна. 

Хаана үйлдвэрлэл сайн хөгжинө тэр улс мөнгөтэй болж, тэр хэмжээгээр иргэд нь хангалуун амьдардаг, боловсролтой болдог, иргэдээ эрүүл аюулгүй байлгаж чаддаг байна.

Аливаа улсад үйлдвэрлэл нь зах зээлийн зүй тогтлоор, өөрийн зөнгөөр хөгжинө гэвэл урт удаан хугацаа хэрэгтэй. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой бодлого гарган, хөгжлийг нь чиглүүлж, процессыг хялбаршуулан, түргэсгэх замаар тухайн оронд бага хугацаанд үйлдвэрлэлийг хөгжүүлж болдог. Энэ бодлого нь тухайн улсад үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээр үндэслэн хийгдэнэ.

Үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэдэг нь тухайн улс юугаар баян юм, өөрөөр хэлбэл ямар түүхий эд тэнд элбэг, хямд байна, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад улс орнуудад борлуулж, валют олох явдал юм. Энд бас гаднаас худалдан авдаг зарим зүйлсийг өөрсдөө үйлдвэрлэн, нутагшуулах маягаар улсаа мөнгөтэй болгох асуудал орно. Ийм замаар Монголд ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдгээр үйлдвэрүүд нь аль хавьд, ямар хүчин чадалтайгаар байгуулагдахыг тооцоо, судалгаан дээр үндэслэн төлөвлөхийг хэлнэ. 

Монголд өнөөдөр жинхэнэ утгаар нь хийчихсэн, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө байдаггүй. Иймд бид монгол улсаа хөгжүүлье гэвэл үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд маш сайн мастер төлөвлөгөө хийх шаардлагатай байна.

Thursday, January 21, 2021

III. ТӨРИЙГ ХЯМРАЛААС ГАРГАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?

Манай улсад тусаад байгаа бүх өвчин эмгэгийг анагааж, хөгжлийн зөв голдрилд нь оруулахын тулд эхлээд төрийг хямралаас ангижруулаад дараа нь Монгол улсын хөгжлийн зөв бодлого, төлөвлөлтийг ярих боломжтой болно.

Нэгдүгээрт. Төрийн тогтолцоог зөв болгох.

Улсаа, улс төрөө эрүүлжүүлье гэвэл дээрээсээ нь эхлэх хэрэгтэй. Энэ нь төрийн тогтолцоогоо зөв болгоно гэсэн үг. Зөв болгох гол чиглэл, үзэл санаа нь дараах зүйлд чиглэгдэх ёстой гэж үзэж байна:

  • УИХ-ын гишүүн болохын тулд хэдэн тэрбумаар мөнгө зарцуулдаг хэрэгцээ, шаардлагыг нь үгүй болгох. Хүн УИХ-ын гишүүн болсон л бол огцом баяжиж болдог механизмыг үгүй болгох. 
  • УИХ бүх хуулийг баталдаг биш, эрх ашгийн зөрчил үүсгэж болох хуулийг өөр субъект баталдаг байхаар хуулийн зохицуулалт хийсэн байх. Ингэснээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө хуулиар хуяглан хамгаалуулаад, өөрсдийн эрх мэдлээ улам өргөтгөөд, гишүүд нь хариуцлагаас чөлөөлөгдсөн, дархлагдсан хүмүүс болж, дараа жилд өөрсдийгөө дахин сонгуулах нөхцөлийг өөрсдөдөө бий болгодог боломжийг үгүй болгоно. 
  • “Нам нь төрийн толгойд гарчихлаа” гэдэг яриа, ойлголтыг бодит байдал дээр нь үгүй болгох. Өөрөөр хэлбэл улс төрийн харилцаанд оролцож байгаа намын одоогийн оролцоог хумих, өнөөгийн олон улсын жишгээр биш Монголын онцлогоор өөрчлөх. Монголын цөөхөн хүн ам намын харьяаллаараа хуваагдах, бараг дайсагналцах, намчирхах байдлыг үгүй болгох, эрх барьж буй нам дагасан бол амьдрал нь сайжирдаг, өөр намын гишүүн бол хавчигдан гадуурхагддаг байдлыг эцэслэх зорилготой.

Үүний тулд одоогийн бүтэц, бүрэн эрхэд дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна:

1. УИХ-ын бүрэн эрхэд түүний мөнгө олох хэрэгсэл болгодог эрх хэмжээг нь хязгаарлахад чиглэгдсэн дараах өөрчлөлтүүдийг тусгах: 

Tuesday, December 1, 2020

II. ТӨРИЙН СИСТЕМИЙН ХЯМРАЛ НЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД МУУГААР НӨЛӨӨЛСӨН.

Төр нь хямралтай, төрийн эрх барьж байгаа хүмүүс нь хувийн эрх ашгийг мөн намын эрх ашгийг түмний эрх ашгаас дээгүүр тавьсан үед улс орон хөгжин дээшлэх боломж байдаггүй. Зарим хүн манай эдийн засаг олон дахин тэлсэн, үндэсний нийт бүтээгдэхүүн байнга өсөж байгаа, олон автомашинтай болсон, өндөр барилгууд баригдсан энэ манай орны хөгжин дээшлэлт биш үү гэж асуух байх.

Улс орон хөгжин, дээшлэнэ гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлахад иргэдийн цалин дээшилж /ядаж хөрш орнуудынхаа хэмжээнд хүрч/, амжиргаа нь сайжирч, тэлж буй эдийн засгаа даган, улсын валютын нөөц нэмэгдэхийг хэлнэ.  

Улс орны хөгжлийн үндэс нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог. Тэр дундаа экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байдаг.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд эхлээд төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөөг нарийн, судалгаан дээр үндэслэн, зөв төлөвлөх шаардлагатай. Хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөө нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээр суурилан хийгдэнэ.

Өнөөдөр манайд хэрэгжүүлж байгаа хөгжлийн хэтийн бодлого төлөвлөгөөнүүд нь хэт ерөнхий, тунхгийн чанартай, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга технологи нь бүрхэг, тавигдсан тоо хэмжүүр нь баримжаалсан шинжтэй байна. 

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх үед хүрсэн үр дүн нь бас тодорхой биш, төлөвлөсөн ажил хийгдсэн ч гэж ойлгож болохоор, хийгдээгүй ч гэж ойлгож болохоор байдаг. Тийм учраас төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн үед голдуу чанарын үзүүлэлтээр бус тоон үзүүлэлтээр, “100 ажил хийхээс 85 нь биелсэн байна” гэх байдлаар тайлагнадаг. 

Өөрөөр хэлбэл бид хэтийн бодлого төлөвлөлтөө хийж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь дараах шалтгаантай байна:

Friday, November 20, 2020

I. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СИСТЕМИЙН ХЯМРАЛ

Монгол улс ардчилал, зах зээлийн системд шилжсэнээс хойш олсон ололт амжилт багагүй байгаа ч яг өнөөдөр засаж залруулахгүйгээр улс орон цаашид хөгжих боломжгүй болчхоод байгаа, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байдлыг бий болгоод байгаа гол асуудлуудыг дурдвал:

  • Төрийн удирдлагын бүтцэд хямрал бий болсон.
  • Төрийн удирдлага нь тогтворгүй, нам нь “төрийн дээр” гарчихсан.
  • Төрийн албан тушаалтнууд нь хувийн болон бүлгийн эрх ашгийг улс, нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг болсон бөгөөд энэ нь нийгмийн дунд хэвийн асуудал мэт харагдах болсон.
  • Төр, нийгмийн харилцаанд авилга, хуйвалдаан гүнзгийрсэн.
  • Төрийн алба нь мэргэжлийн чадамжаа алдаж, хүнд суртал ноёлсон, хариуцлагын тогтолцоо үгүй болсон.
  • Бизнес эрхлэхэд төрийн дарамт ихтэй болсон.
  • Хууль, шүүхийн өмнө иргэдийн тэгш байх эрх алдагдаж, ядарсанд хатуу, мөнгөтэйд бол үйлчилдэггүй гэж хэлэхэд хилсдэхгүй болсон.
  • Олон улсын түвшинд Монгол нь өрөнд баригдчихсан, найдваргүй, тогтворгүй, итгэж болохгүй, гэрээний болон санхүүгийн сахилга бат сул улс гэж дүгнэгддэг болчихсон
  • Үйлдвэрлэлийн хөгжил сул, үйлдвэрлэлээс орж ирэх орлого нь ерөнхийдөө уул уурхайн олборлолт дээр тогтдог
  • Ядуу амьдрал, чанаргүй бараа, бохир аюултай орчноос /агаар нь утаатай, хөрс нь бохир/ болж иргэд амьдрал, эрүүл мэндээрээ хохирч байгаа
  • Иргэд ажлын чадвар муу, халамжид найддаг, цалин, орлого бага г.м

Энд хэн буруутай юм бэ? Юунаас болоод байна вэ? гэдэг асуултууд гарна. Улс орны хөгжлийг хойш татсан дээрх сөрөг зүйлс бий болсон эх үндэс, зүй тогтлыг судлаад үзэхэд энэ нь төрийн буруу тогтолцооноос эхлэлтэй байна.

Эдгээрийг дараалал, зүй тогтлоор нь дараах байдлаар тодорхойлж болно.

Saturday, August 19, 2017

ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС

Амьдрал өөрөө
Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг.
Ги дө Монассан
Өнгөрсөн үеэ хэдийчигээ бүрэн дүүрэн ухамсарлана, орчин цагаа бид төдий чинээ тодорхой ойлгож чадна. Нэгэнт үеэ өнгөрөөсөө зүйлсийн утга учирт гүнзгий нэвтэрснээр хожим ирээдүйн утга учрыг нээн олно. Эргэн харж байж л бид урагшаа алхана.
Александр Герцен
Бидний эд баялаг бол эрүүл мэнд, энгийн амьдрал, эрх чөлөө, бие сэтгэлийн бат бэх чанар, шударга сайныг хайрлах, хөршүүдтэйгээ эвтэй байх, найз нөхөдтэйгөө ойлголцох, золгүй явдалд автан гутрахгүй байх, үнэнийг ямагт зоригтой хэлэх, худал хуурмагийг үзэн ядахад бөлгөө.
Франсуа Фенелон
Өөртөө хямдхан амьдарлыг хайж яваа хүн л жинхнээсээ өрөвдөлтэй нэгэн.
Эйвид Жордан
Олиггүй, мунхаг, бодлоггүй амьдарч байна гэдэг нь муу амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг.
Демокрит
Үүрийн гэгээ бүрийг чи амьдарлынхаа эхлэл мэт, үдэш нар шингэх бүрийг амьдарлыннхаа төгсгөл мэт харж бай.Эдгээр богинохон амьдрал бүхэн чинь ямар нэгэн сайн үйлс, өөрийгөө дийлсэн ялалт, шинээр олж авсан мэдлэгээр онцгойлон тэмдэглэгдсэн байвал зохино.
Жон Рескин
Олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж яв.
Данийл Хармс
Хүн хоёр удаа амьдардаггүй. Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггүй хүмүүс олон байдаг.
Фридрих Рюккерт

Танилцуулга


ТОВЧ АНКЕТ


Овог нэр: Гүнчингийн Батсайхан
Нохой жилтэй, хилэнцийн ордных
Гэр бүлийн байдал: Ам бүл 4. Эхнэр, 2 охинтой
Утас: 99098268

Инженер механик мэргэжилтэй
Магистр, зөвлөх инженер
Орос хэлтэй

АЖИЛЛАСАН САЛБАР
  • Боловсролын салбарт
  • Уул уурхайн салбар
  • Барилгын салбар
  • Усны салбар
АЖИЛЛАСАН ЧИГЛЭЛ
  • Механик инженер
  • Лифтийн инженер
  • Механикийн салбарын багш
  • Техникийн зохион бүтээгч инженер
  • Уул уурхай, хариуцлагын тогтолцоо
  • Төрийн хариуцлагын тогтолцоо
  • Өргөн тээвэрлэх машин
  • Усны нөөцийн салбар дундын менежментийг боловсронгуй болгох
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

Чөлөөт цаг

Чөлөөт цаг



Амьдрал өөрөө

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг.
Ги дө Монассан
Өнгөрсөн үеэ хэдийчинээ бүрэн дүүрэн ухамсарлана, орчин цагаа бид төдий чинээ тодорхой ойлгож чадна. Нэгэнт үеэ өнгөрөөсөө зүйлсийн утга учирт гүнзгий нэвтэрснээр хожим ирээдүйн утга учрыг нээн олно. Эргэн харж байж л бид урагшаа алхана.
Александр Герцен

Friday, August 4, 2017

Зэс

Зэсийн үйлдвэрийн тухай.

1.      Зэс түүний хэрэглээ.

 Зэсийг Cu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 29, нэгэн төрлийн химийн элемент юм.
Хүмүүс зэсийг 10,000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байна. Чили, АНУ зэрэг орнууд ихээхэн хэмжээний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчлэн ил уурхайгаас олборлож байна. Байгальд цэврээрээ болон бусад ашигт малтмалтай хамт оршдог.

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...