Thursday, October 6, 2011

Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал

Хулгай хийх боломж л
Хулгайчийг төрүүлдэг
                       Фрэнсис Бекон


1.      Үндэслэл.

            Ардчилсан нийгэм нь хүнийг эрх чөлөөтэй амьдрах нөхцлийг бий болгож өгдөг. Гэхдээ хүн эрх чөлөөтэй амьдарна гэдэг нь хаана ч, хэзээ ч, юу хүссэнээ хийж болно гэсэн үг биш юм. Хүний эрх чөлөө нь бусдын ажиллаж, амьдрах эрхээр хязгаарлагддаг. Иймд хүмүүс нийгэмд яаж эрх чөлөөтэй амьдрахыг нь хуулиар зохицуулж өгдөг байна.

Wednesday, October 5, 2011

2. УИХ-н эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан гэмт хэргийн шинжтэй хамгийн муу 10 шийдвэр


1. Хариуцлагын тогтолцоог үгүй болгосон
Төрийн албанд мэргэжлийн бус хүн томилогдох болсноор тэнд замбараагүй байдал ихсэж улмаар ажлын хариуцлага алдах болон мэргэжлийн алдаа гарах нь их болсон. Иймд эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалж, ажлын хариуцлага алдсан төрийн албан хаагчийг ажлаас халах тухай заалтуудыг бүх хуулиас үгүй болгосон. Ингэснээр Монголд хариуцлагын тогтолцоо үгүй болж хэнч Сайд болно гэж гүйхээс айх юмгүй болсон
Энэ бол хууль батлах эрх мэдлээ ашиглан өөрсдийгөө хуулиар хамгаалуулсан үйлдэл юм

1. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш Монгол улсад гарсан хамгийн буруу 10 шийдвэр

1. Үндсэн хуульд УИХ-н гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тухай заалт оруулсан.
Ингэснээр Монгол төрийн механизмын үндсэн рам гажилтанд орж, засаглалын механизм хямрах эх үндэс нь тавигдсан. Хэн нэгэн УИХ-н гишүүн болсноор тэдэнд төсөв зарцуулах, хүнийг албан тушаалд томилох эрх бий болж, тэд төрийн мөнгөөр баяжигч болж, УИХ-н гишүүн болохын тулд маш их мөнгө зарцуулж, юу хамаагүй амладаг болсон, Мөн УИХ-н гишүүн болсныхоо дараа тэр өрөө дарахын тулд улсыг хөгжүүлэх бус намдаа, өөрсдийгөө дэмжсэн хүмүүстээ өрөө төлөх ажилд шамдан орж улмаар өөрсдийгөө баяжуулах ажлыг хийж, энэ ажлаа тус тусдаа гүйцэтгэдэг байснаа сүүлдээ бүлэглэн хийж УИХ-н гишүүд нь эрх мэдлээ урвуулан ашиглагч, олигархууд болж хувираад байна .

3. Зэх зээлийн харилцаанд шилжсэнээс хойш гарцаагүй хийх ёстой байсан боловч хийгдэхгүй байгаа хамгийн чухал 10 асуудал


1. Засгийн газрын бүтцийг бий болгох болон төрийн бодлого боловсруулахад туслах судалгааны институтыг бий болгоогүй
            Өнөөдөр төр, Засгийн газраас тэдний хийх шаардлагагүй олон ажлыг гүйцэтгэдэг мөн олон ажлыг давхардуулан гүйцэтгэдэг ба хийх  ёстой бас багагүй ажлыг орхигдуулдаг. Өөрөөр хэлбэл төр, засаг яг ямар ажлыг нь, төрийн бус байгууллага яг ямар ажлыг нь, хувийн хэвшлийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, орон нутгийн байгууллагууд г.м олон байгууллагууд юу юуг нь хийх ёстойг судлаад хийх ёстой ажлын жагсаалт гаргаад, түүнийг үндэслэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг гаргаж байх ёстой байдаг.
            Нэгэнт төрийн гүйцэтгэх үүрэг тодорхой болсон нөхцөлд Монголд ямар Яам Агентлаг байх, ямар газар хэлтэстэй байх, тэдгээр нь ямар ямар мэргэжлийн хэдэн хүнтэй байхыг тодорхойлдог
            Гэтэл манайд хүнд зориулж Яам байгуулдаг, хэн лобби сайтай нь Агентлаг байгуулж байна. Ийм нэхцөлд төрийн бүтэц данхайхаас өөр аргагүй юм
            Өөрөөр хэлбэл төрийн удирдлагын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байх шаардлагатай ба судалгааны үндсэн дээр бодлого шийдвэрүүд гарч байх ажлыг хийхгүй байна.

Monday, October 3, 2011

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр

Нэг. Ерөнхий зүйл
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь товчхондоо Монголд үйлдвэрийг бодлоготойгоор, тодорхой үе шаттайгаар барьж байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үйлдвэр л байвал бариад байна гэсэн үг бол биш юм.
Үйлдвэрлэл хэд хэдэн үе шатаар хөгждөг ба өнөөдөр бидэнд үйлдвэрлэлийн хөгжлийн анхны шат болох иргэдээ тансаг биш хэрэглээний хүнс, хувцсаар бүрэн хангах хэмжээний үйлдвэрүүдийг бий болгох, гэхдээ үүнийг түүхий эдийг нь түшиглэж хөдөө орон нутагт нь, аймаг, сумдад  олноор байгуулагдаад зах зээлийн жамаар өрсөлдөөд, үнэ нь бодит байдалдаа очиж, дундаас нь брэндүүд тодроод, гаднаас энэ төрлийн бүтээгдэхүүн оруулдаггүй байхад голлон анхаарах явдал юм.

Төрийн мэдээллийг ил тод байлгах журам

Манайд ардчилал ялснаас хойш Монгол улсад “Тунгалаг төр”-ийг бий болгох, иргэд, байгууллагыг “Мэдээллийн эрх чөлөө”-тэй байлгах талаар улс төрчид дээр доргүй ярьцгааж байгаа. Мөн өнөөгийн төрийн удирдлагын төвшинг илэрхийлэх нэг хүчин зүйл нь “Электрон засаглал” гэдгийг бид бүгд ойлгодог. Энэ нь төрийн удирдлагад интернетийн боломжийг түлхүү ашиглахыг хэлэх бөгөөд төрийн байгууллагын Вэб сайт дахь мэдээллийн агуулга, түүний ашиглагдах боломж, чанараас ихээхэн хамаардаг.
            Монголчууд “Айлын өнгө үүднээсээ харагддаг” гэж ярьдаг. Харин өнөө цагт “Байгууллагын өнгө Вэб хуудаснаас харагддаг” болжээ. Төрийн байгууллагын Вэб хуудас нь зөвхөн тухайн байгууллагын өнгийг тодорхойлохоос гадна Монголыг сонирхогч гадаадын хүмүүсийн өмнө улсын нүүр царайг харуулах болсон.

Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай

1.      Засгийн газрын бүтцийг сайжруулах үндэслэл, ач холбогдол

Аливаа улсын төр, засаг нь ард түмнийгээ амгалан, хангалуун, сайн сайхан амьдруулах  зорилгоор ажилладаг. Гэхдээ тэд үүнийхээ төлөө иргэдээс татвар авч түүгээрээ санхүүждэг байна. Иймд нэгэнт мөнгийг нь авсан бол нийлүүлэх бүтээгдэхүүн нь тодорхой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл төр, засгаас иргэдийн төлөө юу хийх, ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхой байх ба энэ нь зөвхөн иргэдийн өнөөгийн болон ирээдүйн тусын тулд чиглэгдсэн байна.
Төрийн бүтэц, үйл ажиллагааны систем алдагдаад ирэхээр төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь хэтэрхий өртөг өндөртэй болж, зарим үйл ажиллагаа нь иргэдийн тусын тулд биш тэдгээрийн хэвийн ажиллаж, амьдрахад нь харин ч садаа болдог байна.
Өнөөдөр Монголын төрийн бүтэц ийм шинжрүүгээ орж байна гэж үзлээ. Уг нь 1992 онд Азийн сангийн санхүүжилтээр төрийн бүтцийг шинэчлэх судалгаа хийгдэж 9 Яамтай Засгийн газрыг байгуулж байсан боловч түүнээс хойш янз бүрийн шалтгаанаар Яам, Агентлагийн тоо өссөөр өнөөдөр тэр үед төлөвлөж байснаас 2-3 дахин том бүтэцтэй болсон байна.

Бүх нийтээр цагийг баримтлах журмын үндэслэл

Монголчууд цаг баримталдаггүй гэдгийг бид ч мэддэг, гадныхан ч хэлдэг. Үүнийг Монгол хүний гени, физологи, ёс заншилтай холбож ярих тохиолдол байдаг. Угаасаа Монголчууд нараар цагаа баримжаалж, нүүдэлчин маягаар амьдарч байсан учираас ийм болчихсон ч гэх хүн байдаг.
            Гэтэл энэ нь тийм биш юм байна. Бүх л улс орон цаг барьдаггүй байж байгаад хөгжлийхөө явцад цаг баримталдаг болж хувирсан байна. Аливаа улс хөгжихийн хирээр цаг баримтлалт нь сайжирдаг боловч төрөөс нь тодорхой арга хэмжээ авч, цаг баримтлахыг албадан сайжруулаад өгвөл тэр хэмжээгээрээ улсын хөгжил нь дагаад түрэгсдэг сайн талтай юм байна.
            Манайд Солонгос эзэнтэй ресторан нээгджээ. Түүний эзнээс хир ашигтай ажиллаж байгаа талаар асуухад “Уг нь шинэ жилийн өмнөхөн нээгдсэн болоод ч тэр үү үйлчлүүлэгч олонтой байлаа. Харин Монголчууд цаг барьдаггүй нь их хэцүү байсан. Зарим байгууллагын хүмүүс нь бараг захиалсан цагаа дуусаж байхад ирж байх юм. Ийм явдал манай Солонгост 1970 оны үед байсан. Тэр үед засгийн газраас журам гарган хэрэгжүүлснээр тун удахгүй арилсан” гэж ярьсан.

Орон нутгийн бие даасан байдал, хөгжлийн тухай хуулийн үзэл баримтлал

Нэг. Үндэслэл

Өнөөдөр хөдөөнөөс хот руу их нүүдэл үргэлжилсээр байгаа. Энэ нь товчхондоо хөдөө орон нутагт амьдрал муу, хотод илүү байна гэсэн үг юм.
Хүмүүс хөдөөнөөс хот руу шилжин суурьшиж байгаа нь дараах шалтгаантай байна:
1. Хүүхэд нь 10-н жилийн сургуулиа төгсөөд дээд сургуульд орох болохоор түүнийгээ даган хотод ирж суурьшиж байна. Учир нь орон нутагт болон ойр орчимд нь дээд сургууль байдаггүй
2. Хөдөөд ажлын байр байхгүй тул хот руу ажил хайж ирж байна. Учир нь хөдөөд үйлдвэрлэл хөгжөөгүй тул ажлын байр байдаггүй
3. Архаг ужиг өвчтэй хүмүүсээ удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарахаар эмнэлгийн бараа харах гэж ирж байна. Учир нь хөдөөд олигтой эмнэлэг, эмч боловсон хүчний хүрэлцээ муу
4. Хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж сайн сургууль бараадуулах гэж ирж байна. Учир нь хөдөөд чадвартай багш нарын хангамж муу
5. Амьдрал нь гайгүй болсон хэсэг нь илүү таатай орчинд амьдарч, бизнесээ өргөжүүлэх гэж ирж байна

Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах үндэслэл

Манайд сонгуулийн можаротари эсвэл порпорциональ системийн алийг хэрэглэх нь илүү байх талаар улс төрчид их маргалдаж байгаа. Уг нь манай сонгуулийн үр дүн байнга хэрүүл дагуулдаг нь сонгуулийн системдээ гол нь байгаа юм биш, харин түүнийг яаж хэрэгжүүлж байгаа арга механизмдаа байдаг. Хэрэв дараагийн сонгуульд өнгөрсөн сонгуулийн адил луувир, булхиагаа хэрэглэх юм бол ямар ч системээр сонгууль явуулаад нэмэр болохгүй.
Манайд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн сурталчилгааныхаа ажилд их зардал гаргадаг. Түүнээс гадна нэр дэвших эрх олж авахын тулд түүнээс ч дутахгүй зардал гаргана. Энэ нь намын үндэсний зөвлөлдөх хороо ч юмуу бага хурлын гишүүн байхын тулд жил бүр их хэмжээний мөнгө төлдөг, тэгээд нэр дэвших эрх олж авахын тулд мөн мөнгө төлдөг гэх мэтийг хэлж байгаа юм.

Авилгатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл

Авилгалтай тэмцэх газрын үндсэн үүрэг нь иргэдийг авилгалд идэгдэхээс урьдчилан сэргийлж, авилга бий болох хөгжих, хөрс суурийг нь үгүй болгоход орших бөгөөд авилгал авсан этгээдэд арга хэмжээ авах нь өнөөгийн бий болсон үр дагаварыг арилгах хоёр дахь асуудал юм.
Авилгалаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн авилгалын талаарх боловсролыг дээшлүүлэх нь чухал болох талаар зарим хүмүүс ярьдаг. Энэ бол авилгалтай тэмцэх газрын тэргүүн зэргийн зорилт биш юм. Ер нь хүмүүсийг ухуулж сэнхрүүлээд авилга өгч, авахыг нь болиулчих гэдэг юу л бол. Манайд авилгалын талаарх иргэдийн мэдлэг боловсрол өндөр төвшинд байгаа учираас л авилгал цэцэглэн хөгжөөд байна гэж ойлгож бас болох юм.
Харин авилгалаас урьдчилан сэргийлэхийн тулд Монголд авилгал өгөх, авах нөхцөл шалтгаан нь юунд байгааг бүрэн тодорхойлоод, эдгээр нөхцлийг үгүй болгох арга хэмжээг авах явдал юм. Энэ арга хэмжээний хүрээнд дээрх нөхцөл шалтгааныг гаргуулахгүй байх, гарсан нөхцөлд хариуцлагын арга хэмжээ авах талаар хуулийн заалтуудыг холбогдох хуулиудад оруулж өгөх, төрийн албаны ажил, үйлчилгээг хүнд сурталгүй, төрийн албанд ажиллаж байгаа хувь хүний сонирхол, характераас үл хамаарах байдлаар зохион байгуулах, төр, засгийн нийт үйл ажиллагаа нээлттэй, ил тод, тунгалаг хэлбэрээр явагдах нөхцлийг бий болгох шаардлагтай.

Мэргэжлийн хяналтын газарт шинэчлэл хэрэгтэй

Монголд өнөөдөр хяналтын тогтолцоо алдагдчихаад байна. Төр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалж, тэдний төлсөн татварын мөнгөний хариуд чанартай үйлчилгээ үзүүлж байхын тулд хяналтын системийг бий болгосон байдаг
            Европчууд анх Америк тивд очоод, тэнд суурьшсан эхний үед хүмүүс жинхэнэ эрх чөлөөг эдэлж эхэлжээ. Тэнд ямар ч хууль байсангүй, хүмүүс ямар нэг аж ахуй эрхлэхэд хэнээс ч зөвшөөрөл авахгүй, хэнд ч татвар төлдөггүй байлаа.
           Гэтэл нэг хэсэг нь хөдөлмөрлөн амьдарч байхад нөгөө хэсэг нь хөдөлмөр хийхгүй, зугаа цэнгэл хөөн, шударгаар хөдөлмөрлөгч хэсгийгээ дээрэмдэн, хулгай, дээрмийн олзоор амьдрах болсон.
            Иймд шударга хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хэсэгт өөрсдийг нь хамгаалах цагдаа хэрэгтэй болсон. Цагдааг хөлсөлж ажиллуулахаар мөнгө нийлүүлсэн. Нэгэнт цагдаа бий болсон тул хууль, шүүх, прокурор гээд төрийн аппаратууд ээлж дараалан бий болж, тэдгээрийн  цалин, зардалд зориулж иргэд, хөдөлмөрчид татвар төлдөг болсон. Энэ бол төр үүсэн бий болж байгаа процесс юм.

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...