Wednesday, October 5, 2011

2. УИХ-н эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан гэмт хэргийн шинжтэй хамгийн муу 10 шийдвэр


1. Хариуцлагын тогтолцоог үгүй болгосон
Төрийн албанд мэргэжлийн бус хүн томилогдох болсноор тэнд замбараагүй байдал ихсэж улмаар ажлын хариуцлага алдах болон мэргэжлийн алдаа гарах нь их болсон. Иймд эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалж, ажлын хариуцлага алдсан төрийн албан хаагчийг ажлаас халах тухай заалтуудыг бүх хуулиас үгүй болгосон. Ингэснээр Монголд хариуцлагын тогтолцоо үгүй болж хэнч Сайд болно гэж гүйхээс айх юмгүй болсон
Энэ бол хууль батлах эрх мэдлээ ашиглан өөрсдийгөө хуулиар хамгаалуулсан үйлдэл юм


2. Бэлэн мөнгө тараах шийдвэр
2011 онд 800 тэрбум төгрөг бэлнээр тараан өгөхөөр УИХ шийджээ Энэ мөнгөөр 5 давхар байшинтай, бүх тоног төхөөрөмжтэй 100 ширхэг эмнэлэг барина эсвэл 500 цэцэрлэг эсвэл 180 сургуулийн барилга барих мөнгө юм байна Өөрөөр хэлбэл 800 тэрбум төгрөгөөр Монголын эрүүл мэнд, боловсролын байгууллагын өмнө тавигдаад байгаа бүх бэрхшээлийг шийдвэрлэчих мөнгийг одоогийн УИХ-н гишүүд зөвхөн өөрсдөө дахин сонгогдох, нэр олж авахын төлөө ард түмэнд авилга хэлбэрээр тарааж байна. Энэ нь нийт ард түмний эрх ашгийн тулд бус зөвхөн өөрсдийхөө эрх мэдлийг урвуулан ашиглаж байгаа үйлдэл юм

3. Татварын өртэй компаниудын өршөөлийн хууль гарсан
Монголд жирийн иргэд татвараа төлөөгүй нөхцөлд торгуульд ороод, үйл ажиллагаагаа хаалгаад цаашилбал шоронд суудаг. Энэ бол айхтар ширүүн үйлчилдэг. Гэтэл УИХ-н гишүүд, эрх мэдэлтнүүд тэдний хамаатан садан татвараа төлөхгүй яваад байж болдог байжээ. Тэгээд тэр нь хэтэрхий их тоо болоод ирэхээр УИХ-н гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж эдгээр компаниудын татварын өрийг тэглэх шийдвэр гаргасан. Энэ УИХ-н гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн хүрээлэл болох цөөнхийн эрх ашгийн төлөө, улс орны эрх ашгийн эсрэг гаргасан шийдвэр юм

4. Гадаадад суралцаж төгөссөн хүүхдүүдийн өрийг нэг удаа тэглэсэн УИХ-н тогтоол гарсан
Төрийн мөнгөөр хүүхдээ гадаадад сургана гэдэг энгийн иргэдийн мөрөөдөх зүйл биш юм. Энд хүүхдээ арын хаалгатай нь явуулж сургадаг ба голдуу УИХ-н гишүүд, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд явна. Нэгэнт гадаадад төрөөс даалгаж суралцсан хүмүүс төгсөж ирээд Монгол улсдаа хөдөлмөрлөж өрөө төлөх дүрэм журамтай. Гэтэл эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд төгсөөд Монголд ажиллаж амьдрах боломжгүй гэж үзжээ Тиймд тэдгээрийн өрийг УИХ-н гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж тэглэх шийдвэр гаргасан

5. Хуулийн байгууллагаас УИХ-н гишүүнийг мэргэжлийн түвшинд мөрдлөг явуулаад гэмт хэрэг хийсэн нь тодорхой болоод гишүүнээс түдгэлзүүлж өгөөч гэхээр УИХ үгүй гэсэн хариу өгдөг сонин шийдвэр
Энэ шийдвэр нь хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаандаа юуг нь буруу хийсэн, ямар буруу дүгнэлт гаргасан талаар ярьдаггүй зүгээр л уг хүнийг гишүүнээс түдгэлзүүлэхгүй гэсэн шийд гаргадаг. Энэ нь намын бүлгээс өөрсдийн эрх ашгийн дагуу улс, нийгмийн эрх ашгийг харгалзахгүйгээр, гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хүнийг эцэслэн шалгуулахгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хуувилдан гаргаж байгаа шийдвэрүүд юм

6. Хуулийг дээрээсээ УИХ-аас эхлээд хавтгайдаа зөрчдөг, гэм буруутанг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй, өөрсөддөө зориулж, өөрсдийн буруу үйлдлээ хамгаалсан хэрэгжих нөхцөлгүй хууль баталдаг
Сонгуулийн хууль, төрийн албаны тухай хууль, удирдлага санхүүжилтын тухай хууль гэх мэт олон хууль дүрэм дээрээсээ зөрчигддөг тэдгээрт хэн ч ямар ч арга хэмжээ авч чаддаггүй, мөн бие биенээ гэмт хэрэг хийснийг нь мэддэг боловч хуулийн байгууллагаар шалгуулдаггүй зөвхөн хоорондоо хэрэлдэн маргалдах үедээ л бие биенээ шантаажлах байдлаар ашигладаг.
Сонгууль булхиатай явагддаг түүнийг бүгд мэддэг гэхдээ хэнд ч ямар нэг арга хэмжээ авах аргагүйгээр хуулийг хийсэн байдаг Тэд сонгуулийн дараа жаал хэрүүлж болж байгаад л өнгөрдөг, харин ард түмний сонголт уланд нь гишгэгдээд дараа нь аливаа асуудал болоход та нар л ийм сонголт хийсэн шүүдээ гэж амыг нь асуудаг. Газрын наймаа л гэнэ, бүгдийн нүдэн дээр дархан цаазат газарт өч төчнөөн барилга барьчихсан байгаа гэх мэт хууль зөрчөөд байгааг нийтээрээ мэдээд байдаг боловч хэн ч яадаг ч үгүй байгаа нь УИХ эрх мэдлээ ашиглан төрөөр тоглож байгаа асуудал юм

7. Жил бүр УИХ-н гишүүдэд тойрогтоо зарцуулах мөнгө хуваарилдаг. Энэ жил гишүүн бүрт нэг нэг тэрбум төгрөг хуваарилсан.
УИХ-н гишүүд дараагийн сонгуулийн сурталчилгаа хийх, тойрогтоо нэр олж авах зорилготойгоор өөрсдийн эрх мэдлээ ашиглан, үгсэн хуувилдан гаргаж байгаа шийдвэр. Үүнийг олон түмэн шүүмжилдэг, УИХ-н шударга гишүүд ч эсэргүүцдэг, гэвч тэд олонхиороо түрий барин, эрх мэдлээ ашиглан энэ шийдвэрийг жил бүр гаргасаар байгаа

8. УИХ өөрсдийгөө сонгуулах хууль, өөрсдийхөө ажиллах горим, цалин урамшуулал, эрх мэдлийн тухай гэх мэт эрх ашгийн зөрчилтэй хууль, дүрэм баталж байна.
Хувьцаат компани, ТББ гэх мэт ямар нэг байгууллагын Удирдах зөвлөлийн ажиллах журам, тэдний цалин хангамж, эрх мэдлийг бүх гишүүдийн хурлаас тогтоож өгдөг. Үүнийг УИХ-н гишүүд эрх ашгийн зөрчил гаргахгүй байхаар хуулинд нь суулгаж өгсөн байдаг. Энэ нь ч зөв тэд үүнийг мэдэж байгаа. Ганцхан УИХ-н гишүүд өөрсдийхөө тухай хуулийг бол эрх ашгийн зөрчлийг хэрэгсэхгүйгээр эрх мэдлээ урвуулан ашиглан баталж байна. Тэд үндсэн хуулинд өөрчлөлт оруулж чаддаг улс. Энэ асуудлыг өөр субъектээр батлуулж байх зохицуулалтыг хийх бүрэн боломжтой боломж өөрсдийн эрх мэдлийг ашиглаж сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсээр байгаа

9. Жагсаал цуглаан хийх хууль буруу гарсан
Жагсаал цуглаан хийхэд аль нэг байгууллагаас зөвшөөрөл авдаггүй харин орон нутагийн захиргааны байгууллагад бүртгүүлдэг. Бүртгүүлж байгаа зорилго нь жагсаал, цуглааны үед аливаа үл бүтэх хүмүүсийн явуулгаас болж үймээн самуун гарахаас урьдчилан сэргийлэхийг засаг захиргааны хэв журмын байгууллагад анхаарах хүсэлт тавьж байна гэсэн үг. Жагсаал цуглааныг зохицуулах хуулийн олон улсын жишиг ийм байдаг боловч манай хуульд түүнийг өөрсдийн нөхцөлд бүдгэрүүлэн баталснаар жагсаал цуглааныг тэд хүсэхгүй бол бүртгэхгүй байх нөхцлийг бий болгочихсон тул энэ нь зөвшөөрөл авахтай адил үйлдэл болж хувирсан.  
Мөн жагсаал цуглааны үед элдэв үймээн самуун гарахаас урьдчилан сэргийлэх цагдаагийн үүргийг мэргэжлийн бус, үймээн зохицуулах хүчин байхгүй, энэ асуудлыг зохицуулах чадваргүй хүмүүс болох жагсаал зохион байгуулагчид үүрүүлж, үймээн самуун гарсан нөхцөлд тэднийг гэмт хэрэгтнээр татдаг. Энэ нь эрх баригчид өөрсдийхээ эсрэг иргэд дуу хоолойгоо нэгтгэх, санал шаардлагаа тавих эрхийг өөрсдийн эрх мэдлийг ашиглан хязгаарлаж байгаа үйлдэл юм.

10. Зөвхөн арын хаалгаар олгогддог бага зардал гаргаж их ашиг олдог бизнесүүдийг бий болгож түүнийгээ хуулиар дэмждэг, хамгаалдаг.
Энэ нь даатгал, нотариат, санхүүгийн аудит юм. Эдгээр ажлыг эрхлэх эрх олж авах маш хүндрэлтэй. Эдгээр ажил нь бага зардлаар их ашиг олж болдог, аж ахуй нэгж иргэдийг энэ байгууллагаар заавал үйлчлүүлэхийг хуульчилдаг, гэхдээ тэдэнд ногдуулах хариуцлага байдаггүй, үнийн тарифыг эрх баригчид хүссэнээрээ өндөр тогтоож болдог.
Байгууллагуудыг санхүүгийн аудит хийлгэхийг хуульчлаад өгчихсөн. Аудит хийсэн санхүүгийн баримтад шалгалт ороод алдаа гарвал түүнийг аудит хийсэн байгууллага хүлээдэггүй, тийм мөртлөө тэдний тариф өндөр байдаг.
Төрийн албанд ямар нэг баримт бүрдүүлж өгөх, тусгай зөвшөөрөл авахад бараг баримт бүрийг нотариатаар батлуулахыг шаардана. Тэд тамгаа дараад л мөнгө авна. Маш зовлонгүйгээр мөнгө олно.
Энэ намрын чуулганаар жолоочийн даатгалыг заавал хийлгэж байхаар хэлэлцэх гэж байна. Даатгалын байгууллага гэж зүгээр мөнгө олдог байгууллагад хуулиар далайлган мөнгө оруулж өөрсдийгөө баяжуулах ажлыг хийж байгаа нь энэ юм
Эдгээр нь өөрсдийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрсдийн болон хамаатан садныхаа бизнесийг хуулиар дэмжиж байгаа үзэгдэл юм.

Г.Батсайхан. 2012-6-10.

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...